Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

“Тиррено Адриатико” дугуйн уралдааныг нийлбэр дүнгээр Күйнтано хошуучилж байна

  Б.Баяржаргал 2017-03-15 766

Хоёр дахь гараанд тамирчид цуваагаар гарсан. Сан Бенедетто дэл Тронто хотноо болсон уралдаан нийт 10 км зайд үргэлжилсэн байна. Энэ өдрийн шилдгээр БМС багийн Австрали дугуйчин Рохан Деннис шалгарлаа. Нийт замыг 11 минут 18 секундэд туулжээ. Түүнээс гуравхан секундын алдагдалтайгаар Лотто багийн Жос ван Эмдэн, Орика багийн Майкл Хепбурн нар удаалжээ.

Колумбын дугуйчин Найро Күйнтано хэдийгээр эхний аравт багтаж чадаагүй ч нийлбэр дүнгээр хошуучилж байна. Мүвистар багийн тамирчин эхний өдрийн гараанд өндөр амжилт үзүүлсэн нь нөлөөлжээ. Тэрээр хоёр гарааны нийлбэр цагаар 25 минут 56.27 секундээр тэргүүлж байна. Харин хоёр дахь гараанд тэргүүлсэн Рохан Деннис 25 секундын алдагдалтайгаар удаах байранд бичигдэх болжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан