Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Дипломат маргаан хөлбөмбөгийн тоглолтод нөлөөлөв

  Б.Баяржаргал 2017-03-16 470

БНАСАУ-ын удирдагч Ким Чен Уны эцэг нэгтэй ах Ким Чен Нам Малайзийн нийслэл Куала-Лумпур хотын нисэх буудалд бусдын гарт амиа алдсан хэрэг сар гарны өмнө гарсан. Энэ хэрэгт холбогдуулан Малайзийн эрх баригчид Умард Солонгосын 11 иргэнийг баривчилснаар хоёр улс хооронд дипломат маргаан үүсээд байгаа. Тэгвэл энэ маргаан спортын салбарт ч нөлөөлж байна. Хоёр улсын шигшээ багийн хооронд болох хөлбөмбөгийн тоглолтын товыг хойшлуулжээ.

2019 онд болох хөлбөмбөгийн Азийн цомын тэмцээний урьдчилсан шатны тоглолтод Малайз, Умард Солонгосын багууд оноолт таарсан. Тоглолт 3-р сарын 28-ны өдөр БНАСАУ-ын нийслэл Пхеньян хотод болохоор товлогдсон байсан. Тэгвэл Азийн хөлбөмбөгийн холбооноос өчигдөр мэдээлэл хийж, тоглолтын товд өөрчлөлт орсныг зарлалаа. Хоёр улсын шигшээ 6-р сарын 8-ны өдөр тоглоно.

Түүнчлэн Малайзийн Хөлбөмбөгийн холбоо Умард Солонгосын талбайд тоглохгүй гэх хүсэлт гаргаад байгаа. Тоглолт болох хотыг сонгох асуудалд Азийн хөлбөмбөгийн холбооноос хоёр улсад хандан 4-р сарын 14-нийг хүртэл хугацаа өгч байна. Тэр хүртэл нэгдсэн шийдвэрт хүрэхгүй бол тоглолт болох хот, цэнгэлдэхийг Азийн хөлбөмбөгийн холбоо сонгох юм.

2019 оны Азийн цомын тэмцээний урьдчилсан шатны тоглолтод В хэсэгт Малайз, Умард Солонгосын шигшээгээс гадна Ливан болон Хонконгийн шигшээ багтсан.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан