Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Талбайн теннисний "Индиан Уэллс" тэмцээний дөрөвдүгээр тойргийн сонирхолтой тоглолтуудаас..,

  Б.Баяржаргал 2017-03-16 519

Чансааны 1.000 онооны шагналын сантай Индиан Уэллс тэмцээний дөрөвдүгээр тойргийн тоглолтууд явагдаж, шилдэг наймд өрсөлдөх теннисчид эхнээсээ тодорч байна. Энэ өдөр Новак Жокович, Ник Киргиос нар оноолт тааран эхний тоглолтыг хийлээ. Чансааны хоёрдугаарт эрэмблэгдэж байгаа Серб эр сүүлийн үед үзүүлж байгаа муу тоглолтондоо цэг тавьж чадсангүй. Киргиос хоёр үед 6-4 7-6 харьцаатай илүүрхснээр шилдэг наймд өрсөлдөх эрхээ өвөртөлжээ. Энэ тойргийн хам том шуугианыг тарьсан Киргиосыг дараагийн тойрогт Рожер Федерер хүлээж байна. Федерер энэ тэмцээний цомыг дөрвөнтөө өргөж байжээ.

Энэ өдөр дэлхийн чансааны дөрөвт эрэмблэгдэж байгаа Японы тамирчин Кей Нишикори, зохион байгуулагч орны тамирчин Дональд Янгтай учраа тааран тоглосон. Нишикори тоглолтын турш алдаа бараг гаргалгүй, ялалт байгуулсан байна. Эхний сэтийн тоглолтод өрсөлдөгчдөө бараг боломж олголгүй 6-2 харьцаатай буулган авчээ. Дараагийн үед ч өөрийн сайн тоглолтоо хадгалан 6-4 харьцаатай буулган авснаар шилдэг наймд шалгарч байна. Тэрээр дараагийн тойрогт мөн л зохион байгуулагч орны тамирчин Жэк Соктой тоглохоор оноолт таарчээ.

Шилдгүүдийн тоглолтод Федерер илүүрхэв

Индиан Уэллс тэмцээний хамгийн сонирхолтой тоглолтыг Испанийн Рафаел Надаль, Швейцарын Рожер Федерер нар хийлээ. Хэн хэн нь дэлхийн чансааг тэргүүлж байсан цаг үеийнхээ шилдэг тамирчид юм. 2004 оноос хойш тэдний дуэль эхэлсэн. Нийт 36 удаа тааран тоглоход 23-т нь Надаль илүүрхжээ. Гэвч энэ өдөр Федерер ялалт байгуулж, хоорондын хожлын харьцааг нэгээр ойртууллаа. Хүчтэй эсэргүүцэл үзүүлж чадаагүй Надалийг 6-2 6-3 харьцаатай буулган авчээ. Өмнө нь энэхүү тэмцээний цомыг дөрвөнтөө өргөсөн Швейцарь эр ийнхүү шилдэг наймд шалгарч байна. Тэрээр дараагийн тойрогт чансааны 15-д эрэмбтэй Австралийн Ник Киргиостой оноолт тааран тоглохоор болжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан