Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах “Пёньчан 2018” өвлийн олимпийн наадмын бэлтгэл ажилтай танилцав

  Б.Баяржаргал 2017-03-16 838

Ирэх 2018 онд БНСУ-ын Пёньчан хотноо XXIII удаагийн өвлийн олимпийн наадам болохоор сонгогдсон. Жил хүрэхгүй хугацааны дараа болох олимпийн наадмын бэлтгэл ажилтай танилцахаар ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах, гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийн хамтаар гуулин улсад албан ёсны айлчлал хийж байгаа.

Эхний өдөр тус улсын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч болон ерөнхий сайд Хван Гё Антай албан ёсны уулзалт хийсэн. Харин гуравдугаар сарын 16-нд наадам болох Пёньчан хотноо хүрэлцэн ирж, бэлтгэл ажлын явц байдалтай танилцжээ.

Үнэхээр гайхалтай хотхон сүндэрлэх шинжтэй байна. Би хамгийн сүүлд зургаан сарын өмнө нөхцөл байдалтай танилцаж байсан. Барилгууд үнэхээр нөхөрсөг бас орон зай ихтэй харагдаж байна. Тамирчдад таатай, тав тухтай байвал би ч бас баярлах болно.

Томас Бах - ОУОХ-ны ерөнхийлөгч  

Мөн тэрээр ирэх оны хоёрдугаар 9-ны өдрийг тэсэн ядан хүлээж байгаа талаар үргэлжлүүлэн ярьсан байна. Зарим баг, тамирчид олимпийн наадам болох газар ирж, бэлтгэл сургуулилтаа базааж эхэлсэн байна. Энэ үеэр АНУ-ын чарганы тамирчин Кэти Ахлаендертэй уулзаж сэтгэгдлийг сонсжээ. Тамирчин бүсгүй бүх зүйл сайн байгаа талаар ярьсан байна. Зохион байгуулагчдын хэлж байгаагаар тамирчдын байрлах хотхоны барилгын явц 55 хувьтай явагдаж байгаа гэнэ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Ашхабад - 2017
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан