Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Цагаандарь бүсгүй таван ханатай шинэ гэр хүлээн авлаа

  Б. Мандах 2017-04-20 2255

Бид өнгөрсөн гуравдугаар сарын 27нд Цагаандарь бүсгүйтэй уулзаж байсан. Өнгөрсөн хугацаанд "Итгэл - сэтгэлийн гүүр" төрийн бус байгууллагаас хандивийн үйл ажиллагаа явуулан хашаа байшин худалдан авсан байна.

Цагаандарь бүсгүйтэй анх уулзахад өөрийн гэсэн гэр оронтой болох мөрөөдөлтэй байсан. Тэгвэл олны дэм тусаар бүсгүй мөрөөдөл өнөөдөр биелжээ.

Мөн түүний биеийн байдал маш сайн байгаа гэдгийг тэрээр бидэнд ярьсан. Удахгүй ирэх 9 сараас өөрийн хүсэж байсан мэргэжлээрээ дөрвөн жил үнэ төлбөргүй суралцах болсон таатай мэдээг бидэнд дуулгасан юм. Өнөөдөр морин цагт буюу 11:40-д шинэ ажлынхаа хажууд байрлах таван ханатай Монгол гэрээ хүлээж авлаа. 

Хоёр хүүхэдтэйгээ саяхан гадуур хоног төөрүүлж зовж, зүдэрч явсан Цагаандарь олны дэм тусаар сайхан амьдрах мөч ойртсоор.  Иргэний нисэхийн ерөнхий газрын хамт олон  нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Цагаандарийг үндсэн ажилтнаар ажилд авахаар болсон. Цагаандарь иргэний нисэхийн ерөнхий газарт мягмар гарагт очиж хөдөлмөрийн гэрээ байгуулсан юм.

Хөдөлмөрийн гэрээгээ дөрвөн жилийн хугацаагаар хийж, сарын 650,000 төгрөгийн цалинтай ажиллах боломж бүрджээ. Одоогоор нялх биетэй, бие нь сул байгаа учраас  биед хөнгөн ажил хийлгэхээр болсон гэнэ. Цаашид мэргэжил боловсролыг нь дээшлүүлж, шат ахиулах боломжтой гэж түүнд хэлжээ. 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан