Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

“Ювентус” Аваргуудын лигийн хагас финалд шалгарлаа

  М.Даваадулам 2017-04-20 1091

Аваргуудын лигийн дөрөвний нэг финалын тоглолтын хүрээнд “Ювентус” баг “Барселона”-тай талбай дээр нь хариу тоглолт хийлээ. Хариу тоглолтод багууд нэг ч оноо аваагүй. Харин эхний тоглолтод “Ювентус” өрсөлдөгчөө 3:0-ээр илүүрхсэн учраас цааш хагас финалд өрсөлдөх эрх өвөртөллөө.

Тоглолтын турш “Барселона” клуб өрсөлдөгчөө ширүүхэн довтолгоонуудаар давамгайлж байсан. Мөн хэд хэдэн удаа өрсөлдөгчийнхөө хаалганд гоол хийх сайхан боломж алдсан. “Ювентус” ч довтолгооны хэд хэдэн хурц хувилбар үзүүлсэн. Хуан Куадрадогийн довтолгоо л гэхэд гоол болох боломжтой байсан. Гэвч Штегены хаалганд бөмбөг зоож чадаагүй. Пауло Дибала, Гонсало Игуаин нар ч довтолгоогоо амжилттай болгож чадаагүй юм. Туринд болсон дөрөвний нэг финалын эхний тоглолтод “Ювентус” талбай дээрээ өрсөлдөгчөө 3:0-ээр буулган авсан. Ийнхүү хоёр тоглолтын нийлбэр дүнгээр “Ювентус” Аваргуудын лигийн тэмцээнийг цааш үргэлжлүүлэх эрх авч байна.

“Барселона” клубын довтлогч Лионель Мессигийн хувьд гэвэл “Ювентус” клубын эсрэг тоглолтод оролцсоноор карьерынхаа туршид Аваргуудын лигт 115 дахь тоглолтондоо оролцсон. Энэ үзүүлэлтээр каталонийн багийн экс ахлагч Карлес Пуйолтой тэнцэж байгаа юм. Ийнхүү тэд “Барселона” клубын тамирчид дунд энэ үзүүлэлтээр экс хагас хамгаалагч Хави /151 тоглолт/, Андрес Иньеста /122 тоглолт/ нарын араас 3-р байрыг хувааж байна.

“Ювентус” клубын хагас финалын учраа өнөөдөр Швейцарын Ньонд болох тоглолтын дараа тодорно.


Мессигийн хэргийг Испанийн дээд шүүх өнөөдөр хэлэлцэнэ

“Барселона” клубын тамирчин Лионель Мессиг татвараас зайлсхийсэн хэрэгт буруутгаад байгаа. Тамирчин Испанийн дээд шүүхэд давж заалдсан. Хэргийг өнөөдөр хэлэлцэх юм байна.

Мессиг их хэмжээний татвараас зайлсхийсэн хэрэгт буруутгаж, прокурорын байгууллагаас 21 сарын хорих ял, 2 сая еврогийн торгууль оногдуулахаар төлөвлөсөн. Тодруулбал, 2007-2009 онуудад олсон ашгаасаа татвар төлөөгүй гэж буруутгаж байгаа юм.

Аргентины довтлогч санхүүгийн асуудлыг нь түүний эцэг Хорхе Орасио Месси зохицуулдаг, татварын асуудлыг огт сонирхож байгаагүй гэж мэдүүлжээ. Мессигийн эцэгт мөн энэ хэрэгт холбогдуулан 21 сарын хорих ял, 1,5 сая еврогийн мөнгөн торгуулийг анхан шатны шүүхээс оногдуулжээ.

Өдгөө 29 настай Месси болон түүний эцгийг татварын албанаас 4,2 сая евро нуун дарагдуулсан гэж үзэж байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан