Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

“Монако” баг “Боруссия Дортмунд”-ыг буулган авч, Аваргуудын лигийн хагас финалд шалгарлаа

  М.Даваадулам 2017-04-20 969

“Монако” баг “Боруссия Дортмунд”-ыг буулган авч, Аваргуудын лигийн хагас финалд шалгарлаа. Хоёр багийн дөрөвний нэг финалын хариу тоглолт өчигдөр Монакогийн талбайд явагдсан. “Луи II” цэнгэлдэхэд болсон тоглолтод “Монако” баг талбай дээрээ 3:1-ээр ялалт байгууллаа.

Тоглолтын эхний гоолыг 3 дахь минутад Килиан Мбаппе хийсэн. 17 дахь минутад Радамель Фалькао оруулсан. Түүний хувьд Европын цомын 50 дахь тоглолтондоо оролцжээ. Мөн “Монако”-гийн сүүлийн оноог 81 дэх минутад Валер Жермен авсан.

Харин “Боруссия Дортмунд”-ын цорын ганц оноог 48 дахь минутад Марко Ройс оруулжээ. 18 настай Мбаппегийн хувьд Аваргуудын лигийн тоглолтод 5 гоол оруулсан хамгийн залуу тамирчин болжээ. “Боруссия” баг Аваргуудын лигт 100 дахь тоглолтоо хийсэн юм.

Дөрөвний нэг финалын эхний тоглолт Дортмундад болсон. Тухайн тоглолтод “Монако” 3:2-оор буулган авчээ.

“Монако” багийн хагас финалын учраа өнөөдөр орой тодорно.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан