Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Олимпийн аварга Брианна Роллинс эрхээ хасууллаа

  М.Даваадулам 2017-04-21 511

Олимпийн аварга, Америкийн хөнгөн атлетикч Брианна Роллинс нэг жилийн хугацаанд тэмцээн уралдаанд оролцох эрхгүй боллоо. Түүнийг өөрийн байршлын талаар худал мэдүүлэг өгсөн гэсэн шалтгаанаар Америкийн сэргээшийн эсрэг агентлаг тэмцээнд оролцох эрхийг нь түдгэлзүүлжээ.

“Рио-2016” олимпийн наадмын эмэгтэйчүүдийн 100 м саадтай гүйлтийн аварга Брианна Роллинс нэг бус удаа өөрийн байгаа байршлын талаарх мэдээллийг худал мэдүүлжээ. Тодруулбал, 2016 онд гурван ч удаа худал мэдүүлэг өгсөн байна. Ингэснээр явцын дундах, тэмцээнээс гадуурх сэргээшийн шинжилгээ тамирчин бүсгүйгээс авч чадаагүй байна.

Брианна Роллинсийн тэмцээнд оролцох эрхийг 2016.12.19-нөөс нэг жилийн хугацаатай хасчээ. Мөн 2016 оны 9-р сарын 27-ноос хойш гаргасан амжилтуудыг нь тэглэж, хүртсэн медалийг нь хураахаар Америкийн сэргээшийн эсрэг агентлаг шийдвэрлэсэн байна.

“Рио-2016” олимпийн наадмын 100 м саадтай гүйлтийн финалын уралдаанд Брианна Роллинс 12,48 секундын амжилт үзүүлсэн юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан