Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Тайгер Вудс хэзээ их спортдоо эргэн ирэх нь тодорхойгүй байна

  М.Даваадулам 2017-04-21 674

Анхны тэрбумтан тамирчин, дэлхийн номер нэг гольфчин Тайгер Вудс дахин 6 сар эзгүй байх гэнэ. Түүний нуруу өвчин бүрэн эдгээгүй учир,  энэ оны 1-р сард PGA цувралын Дубай дахь тэмцээнийг дундаас нь орхисон. Тэгвэл дахин мэс засал хийлгэх шаардлагатай болсноо өчигдөр зарлалаа.

Тайгер Вудс өнгөрсөн гурван жилийн хугацаанд нуруундаа гурван ч удаа мэс засал хийлгэсэн. Сүүлд 41 настай тамирчин 2015 оны 8-р сард талбайд гарч, тэмцээнд оролцжээ.

“Би бүх хүч чадлаа дайчилсан. Гэхдээ нурууны өвчин маань тэмцээний өмнө бүрэн бэлтгэл хангах боломж олгосонгүй. Тэмцээндээ хэзээ эргэн орохоо мэдэхгүй байна. Гэхдээ аль болох хурдан л талбайд гарахыг хүсч байна” гэж Вудс хэлжээ. Вудс нь дэлхийн хамгийн нэр хүнд бүхий гольфчин.

“Мэйжор” цувралд 14 удаа ялалт байгуулсан амжилтаар гольфын бүх цагийн үеийн түүхэнд Жек Никлаусын дараа хоёрдугаарт бичигддэг. Вудс гольфчдын чансааг 623 долоо хоног буюу 12 жил орчим тэргүүлжээ. Карьерынхаа туршид PGA цувралын 77 тэмцээнд, Европын цувралын 39 тэмцээнд түрүүлжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан