Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Шарапова эрхээ хасуулсны дараах эхний тоглолтондоо ялалт байгуулав

  М.Даваадулам 2017-04-27 344

Оросын теннисчин Мария Шарапова сэргээшийн төрлийн бэлдмэл хэрэглэсэн шалтгаанаар жил гаруйн хугацаанд эрхээ хасуулан, олон улсын тэмцээнүүдийг өнжсөн. Тэгвэл 15 сар завсарласны эцэст талбайдаа эргэн ирлээ. Штутгартын тэмцээний хүрээнд хийж буй эхний тоглолтондоо Италийн Роберта Винчиг буулган авлаа.

Тоглолт 1 цаг 44 минут үргэлжилж, Шарапова өрсөлдөгчөө хоёр сетэд 7:5, 6:3 оноогоор илүүрхжээ.

2016 оны 1-р сарын 1-нээс хэрэглэхийг хориглосон “мельдоний” гэх бэлдмэл тамирчны сэргээшийн шинжилгээнээс илэрсэн. Энэ тухай Шарапова 2016 оны 3-р сард өөрөө хүлээсэн.

Тамирчин бүсгүй удаан хугацаанд милдронат гэх бодис хэрэглэж байснаа хэлсэн. Тус бодисны найрлагад “мельдоний” агуулагддаг байна. Ингэснээр түүний эрхийг хоёр жилээр хасч, хожим хугацааг 15 сар болгон танасан юм. Шарапова улирлын олон улсын тэмцээнд оролцох эрх төдийгүй “Рио-2016” олимпийн наадамд оролцох эрхээ ч хасуулжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан