Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

“Шороон талбайн хаан” Надаль Барселоны тэмцээнд ээлжит ялалт байгуулав

  М.Даваадулам 2017-04-27 417

Талбайн теннисны Барселоны нээлттэй тэмцээний гуравдугаар тойрогт “Шороон талбайн хаан” Надаль ялалт байгууллаа. Дэлхийн чансааны 69-рт эрэмбэтэй Бразилын Рожерио Дутра да Силваг буулган авчээ.

Тоглолт 1 цаг 15 минут үргэлжилж, 30 настай Надаль 6:1, 6:2 онооны харьцаатай буулган авчээ. Надаль хоёр эйс хийж, нэг давуулалт алдаж, таван брэйк пойнт авсан байна. Харин 33 настай түүний өрсөлдөгч нэг ч давуулалт алдаагүй, нэг брэйк пойнт авсан байна. Хоёр тамирчин олон улсын тэмцээнд хоёр удаа таарч тоглоход, хоёуланд нь Надаль ялалт байгуулжээ.

Барселоны нээлттэй тэмцээний 1/8 финалд Надаль Өмнөд Африкийн Кэвин Андерсонтой оноолт таарсан байна. Испанийн Хатан хааны талбайн теннисны клубын төв талбайг Рафаэль Надалийн нэрээр өнгөрсөн долоо хоногт нэрлэсэн.

“Шороон талбайн хаан” Рафаэль Надаль Барселоны тэмцээнд 2005, 2009, 2011-2013 онуудад, мөн сүүлд өнгөрсөн онд гээд нийт 6 буюу хамгийн олон удаа түрүүлсэн байна. Энэ долоо хоногт Барселонд “шороон талбайн хаан” цолоо бататгах болов уу гэж спорт сонирхогчид харж байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан