Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Оддын хөл бөмбөгийн тоглолт энэ сарын 29 буюу бямба гаригт болно

  Г.Болорсүх 2017-04-27 606

 

Монголын Хөлбөмбөгийн Холбоо, Арвайн үндэс ХК-тай хамтран гурав дахь жилдээ зохион байгуулж байгаа “Хүрхрээ үндэсний дээд лиг”-ийн нээлтийн үйл ажиллагаанд зориулсан “Оддын хөлбөмбөг”-ийн тоглолт энэ бямба гаригт 14:00 цагаас болно.

Олимпын аварга тэргүүтэй урлаг, спортынхон хүч тэнцүү хуваагдан цагаан, цэнхэр өмсгөлтэйгөөр тулах бөгөөд талдаа 20 минутаар хоёр үе тоглож, үзэгчдэд гарын үсэгтэй бөмбөг дурсгана. Түүгээр ч зогсохгүй гурван мянган төгрөгөөр худалдаалагдах тасалбарын 1000 төгрөг бүрийг Аутизмыг таниулах сарын аянд зориулах юм. Ганц энэ арга хэмжээгээр ч зогсохгүй эх үрсийн баяр, шинэ жил болон бусад баяраар МХБХ, аутизмтай хүүхдүүдэд сэтгэлийн бэлэг гардуулж, нийгэмд тустай үйл хийдэг уламжлалтай.

Нийт 120 сая төгрөгийн шагналын сантай "Хүрхрээ үндэсний дээд лиг"-ийн нээлтийг хийх "Оддын хөлбөмбөг"-ийн тоглолтод оролцох урлаг, спортын алдартнууд урилга, нэр бүхий өмсгөлөө авч дууссан. Тийнхүү “Цагаан барс”, “Хөх чононууд” багуудын бүрэлдэхүүн тодорсон учраас 27-ны пүрэв гаригт 20:00 цагаас нээлттэй бэлтгэл хийхээр боллоо. Монголын ард түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн урлаг, спортын алдартнууд хөлбөмбөгийн спортоор өрсөлдөх сонирхолтой үйл явдлыг "Оддын хөлбөмбөг"-ийн тоглолтоос сонирхоорой.

"Оддын хөлбөмбөг" 04.29-нд 14:00 цагаас
МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд

“Оддын хөлбөмбөг”-т оролцох алдартнууд:
“Цэнхэр” буюу Хөх Чононууд багаас.
Ерөнхий дасгалжуулагч: МУСГЗ Ш.Гүрбазар
Г.Ганхүү – Шар айраг хамтлагийн дуучин
Д.Энхбаяр TV Coctail хамтлагийн жүжигчин
Ш.Батсуурь -Жүжигчин
Н.Оргил -Жүжигчин
Э.Бадар-Ууган -Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Олимпийн аварга
Х.Бат-Ундрал -"Guys" хамтлагийн дуучин
Х.Манлайбаатар –Жүжигчин
Д.Отгонбаяр - Хурд Хамтлагийн соло гитарчин
Ж.Нарантунгалаг - Монголын тулааны спортын тамирчин, холимог тулааны дэлхийн аварга, гавьяат тамирчин
Д.Дэрмээ- "Чоно" хамтлагийн ахлагч, дуучин
П.Сэрдамба - Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин
Б.Пүрэвсайхан – Бөх, Монгол Улсын Заан
Шинобу Амараа буюу Ц.Амарсайхан - Мэргэжлийн кикбокс, мутай боксын дэлхийн аварга “Shinobu fighting, fitness center” төвийн тамирчин
“Цагаан” багаас:
Ерөнхий дасгалжуулагч:
Н.Түвшинбаяр - Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Олимпийн аварга
Х.Цагаанбаатар - Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин
Д.Отгондалай – Монгол Улсын Гавьяат тамирчин
Т.Бархүү – Жүжигчин
Б.Анхбаяр - Жүжигчин
С.Болд-Эрдэнэ - УДЭТ-ын жүжигчин
Р.Пүрэвдагва – Бөх Монгол Улсын Арслан
Д.Отгон-Баатар – Хурд Хамтлагийн бөмбөрчин
Д.Лхагва -"Guys" хамтлагийн дуучин
П.Баярцэнгэл – Дуучин
Б.Батзаяа – Хөтлөгч
Э.Цолмонбаяр – Жүжигчин, хөтлөгч
Н.Ялалт – Жүжигчин
О.Амгаланбаатар – Жүжигчин, загвар өмсөгч
Э.Мөнх-Эрдэнэ – Реппер Gee

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан