Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Чөлөөт бөхийн “Mongolian open-2017” эхэллээ

  Г.Бадамлянхуа 2017-04-29 1800

Чөлөөт бөхийн ”Mongolia open-2017” олон улсын уламжлалт тэмцээнийг 7дахь жилдээ Монголын чөлөөт бөхийн холбооноос зохион байгуулж байна. Тэмцээн өнөөдөр “Буянт-Ухаа” спортын ордонд эхэллээ. Энэ удаагийн тэмцээнд БНХАУ, БНСУ, ОХУ, Канад, Казахстан, Венесуэл, Монгол зэрэг долоон орны бөхчүүд хүч сорих юм. Манай улсаас Гавьяат тамирчин Г.Мандахнаран, Э.Бэхбаяр, Б.Номин, Б.Гомбодорж, П.Өнөрбат, Н.Золбоо нарын олон шилдэг тамирчин өрсөлдөх юм. Харин эмэгтэй тамирчдаас Э.Сумъяа, Э.Гантуяа, С.Батцэцэг, П.Орхон, О.Насанбурмаа, Ш.Түмэнцэцэг нарын шилдгүүд хүч үзэх гэнэ. Тэмцээн маргааш үргэлжилнэ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан