Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Т.Чахар Азийн аварга боллоо

  Г.Бадамлянхуа 2017-05-04 3033

Индонез улсад пауэрлифтингийн насанд хүрэгчид, залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Тус тэмцээнд Монголын пауэрлифтингийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Баттулгын удирдлага дор манай 14 тамирчин оролцож байгаа юм. Тэмцээний мастер ангиллын 74 кг-ийн жинд Т.Чахар гурван төрөлд аварагалжээ. Тухайлбал, суултын төрөлд 195.5, хэвтээ шахалтын төрөлд 147.5, газраас таталтын төрөлд 170 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртжээ. Үүнээс өмнө насанд хүрэгчдийн газраас таталтын 66 кг-д Д.Батсайхан мөнгө, залуучуудын хэвтээ шахалтын 59 кг-д А.Эрдэнэцогт мөнгөн медаль хүртсэн билээ. Тэмцээн энэ сарын 6-нд өндөрлөх юм. 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан