Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Дэлхийн нэрт уулчин Эверест ууланд авирч байгаад амиа алджээ

  Ч.Доржбат 2017-05-05 2180

Эверест ууланд авиралт хийж байсан Дэлхийн уулын ертөнцийн супер од, алдарт "Швейцар машин" Уели Штек өнөө өглөө өндрийн бэлтгэл хийж байх үедээ унаж амь насаа алдлаа.

Тэрээр Непалын Дэнзэн шерпатай хамтарч баруун нуруунаас дамжиж хорнбайн кулуараар авирч Эверестийн оргилд хүрээд, тэндээсээ өмнөд сонгодог замаар бууж, дараа нь Лхоце ууланд авираад, буухдаа Лхоцегийн баруун хойд нүүрээр буух төлөвлөгөөтэй байсан юм. Хүнд зам, нэмэлт хүчил төрөгчгүй авиралт, хоёр найман мянгатад нэг гараагаар траверс авирах агуу зорилгоо биелүүлэхээр зорьж яваад мөнх бусыг үзүүллээ.

Одоогоор аврагчид Эверестийн 2-р отгийн ойролцоо түүний цогцсыг буулгахаар ажиллаж байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан