Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Их аварга Хакухо М. Даваажаргал 1100, Харумафүжи Д. Бямбадорж 800 дахь даваагаа авчээ

  Г.Бадамлянхуа 2017-05-20 6439

Японы мэргэжлийн сумо бөхийн Нацү башёгийн зургаа дахь өдрийн барилдаанд Их аварга Хакүхо М.Даваажаргал, Харумафүжи Д.Бямбадорж нар тэргүүлж байна. Хакухо аваргын хувьд 1100 дахь бариллдаанаа хийж давсан бол Харумафүжигийн хувьд 800 дахь даваагаа авчээ.

Маэгашира цолтой бөхчүүдээс Такаинова А.Баасандорж Шодайтай учраа тааран гурав дахь даваагаа авав. Харин Араваши Э.Дөлгөөн зургаан өдөр нэг ч даваа аваагүй байгаа бол Чиёошома Г.Мөнхсайхан энэ өдөр Точиозанд унаж, Ичиножёо А.Ичинноров жижиг биетэй бөх Ура-г давж чадсангүй. Озэки цол горилогч Такаясу эхний таван учраагаа төвөггүй давсан бол энэ өдөр цол ижил Тамаваши Б.Мөнх-Оргилтой хүч үзэн уналаа. Зургаан өдрийн дараах байдлаар Их аварга Хакүхо, Харумафүжи нар нэг ч унаагүй тэргүүлж байна.

Өнөөдөр Хакүхо - Дайейшо, Харүмафүжи - Ёшиказе Айояама, Кисеносато – Митакеуми, Тэрүнофүжи – Окиноуми, Гойдо – Котошёогикү, Тамаваши (4-2) - Чиенокуни, Такаясу - Чиёошома (1-5), Такаинова - Такеказе (3-3), Ичиножёо (2-4) - Араваши (0-6), Кёкүшюүхо (4-2) - Хиденоуми, Азамарюү (4-2) - Кёокүтайсей, Сэйро (3-3) - Асахишо нар тус тус оноолт таарчээ.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Ашхабад - 2017
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан