Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Саудын Арабын хөлбөмбөгчид Лондоны алан хядлагад амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэхээс татгалзав

  Г.Болорсүх 2017-06-09 1692

ДАШТ-ий Азийн бүсийн урьдчилсан хэсгийн Саудын Араб – Австралийн тоглолтын өмнө Лондонд болсон алан хядах ажиллагааны улмаас амиа алдагсдын гэгээн дурсгалыг нэг минут дуугүй зогсож хүндэтгэхийг стадионы диктор мэдэгджээ. Гэлээ ч Саудын Арабын хөлбөмбөгчид дуугүй хөдөлгөөнгүй зогсохоос татгалзсан төдийгүй талбайн төв тойрогт зогсоогүй гэнэ. Зарим нь талбайд тоглолтын байрлалдаа очсон бол зарим нь бие халаалтаа хийсээр байжээ. Мөн нөөц багийнхан нь ч хүндэтгэхээс татгалзсан байна. 
Тоглолт 3:2-оор Австралийн шигшээ багийн ялалтаар өндөрлөсөн. Саудын Араб В хэсэгтээ аман хүзүүнд яваа бол, Австрали гуравдугаар байрт бичигдэж байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Ашхабад - 2017
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан