Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД 411 ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛ ГАРЧЭЭ

  Г.Болорсүх 2017-06-19 3897

2017 оны 06 дугаар сарын 17,18-ны амралтын өдрүүдэд цагдаагийн байгууллагаас гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 95 жолоочийг илрүүлэн саатуулж ажиллаа.

Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 567 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 411 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас 16 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтсэн. Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 7, мөргөлдсөн 13, онхолдсон 1, үл хөдлөх зүйл мөргөсөн /шон, хашаа гэх мэт/ 2 осол тус тус бүртгэгдсэнийг ЗЦА шалгаж байна

Зам тээврийн осолд явган зорчигч хэлбэрээр 2 хүүхэд өртсөн байна.

Тухайлбал:
1. БГД-ийн нутаг Өргөө кино театрын урд замд T.Crown маркийн автомашины жолооч Б нь явган зорчигч, ганцаараа явж байсан 6 настай Б-г мөргөж гэмтээсэн.

Орон нутагт:
1. Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын нутаг Төгсийн хонхор гэх газар асфальтан замд T.Prius-20 маркийн С жолоочтой автомашин онхолдож, зорчигч 64 настай, эмэгтэй П-н амь нас хохирсон тус тус хэргүүд шалгагдаж байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Ашхабад - 2017
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан