Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

2024 оны зуны олимпийн наадам Парист болно

  М.Даваадулам 2017-08-01 2409

Францын нийслэл Парис хот 2024 оны Зуны олимпийг, харин Америкийн Лос-Анжелес хот 2028 оны зуны олимпийн наадмыг зохион байгуулна. Хоёр хот наадмуудыг хэрхэн хуваарилан авч, зохион байгуулахыг ирэх сард Лимад болох ОУОХ-ны уулзалтаар шийдвэрлэх байсан. Гэвч хотын удирдлагууд өөр хоорондоо тохиролцсон бололтой. ОУОХ энэ шийдвэрийг цахим хуудсаараа дамжуулан өнөөдөр зарлалаа.

2024 болон 2028 оны зуны олимпийн наадмыг зохион байгуулах эрхийн төлөөх өрсөлдөөнд Парис болон Лос-Анжелес гэсэн хоёр хот тунаад байсан юм. Учир нь 2024 оны наадмын эрхийн төлөө Германы Хамбург, Унгарын Будапешт, Украины Харьков, АНУ-ын Бостон хотууд өрсөлдөж байсан ч, янз бүрийн шалтгаанаар нэрээ татсан.

Тиймээс ОУОХ хууль журмаа дагаж, хоёр хоттой гурван талт гэрээ байгуулахаас аргагүйд хүрсэн. Гэрээг 2017 оны 9-р сарын 13-нд Лимад байгуулах байсан юм. Гэвч хотын удирдлагууд өөр хоорондоо тохиролцсоноор, гурван талт гэрээ байгуулах шаардлагагүй болж байна.

Парис болон Лос-Анжелес хотууд өмнө нь тус бүр хоёр удаа олимпийн наадам зохион байгуулж байсан. Парис – 1900, 1924 болон Лос-Анжелес – 1932, 1984 онуудад зуны олимпийн наадмыг хүлээн авчээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан