Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

NBC: Пентагон БНАСАУ-ын 20 объектыг бөмбөгдөх төлөвлөгөө бэлтгэжээ

  М.Даваадулам 2017-08-10 1046

АНУ-ын Батлан хамгаалах яам буюу Пентагон БНАСАУ-ын аюул заналхийллийн хариуд ч төлөвлөгөө боловсруулсан байна. Умард Солонгосын нийт 20 объектыг бөмбөгдөхөөр төлөвлөгөө бэлтгэсэн тухай NBC телевиз мэдээллээ. Юун түрүүнд пуужингийн нислэгийн төв, туршилтын цогцолбор зэргийг Вашингтон онилжээ.

Төлөвлөгөөнд B-1B Lancer загварын бөмбөгдөгч онгоц ашиглах юм байна. Номхон далайн Гуамын арал дахь Америкийн цэргийн баазад ийм загварын зургаан бөмбөгдөгч онгоц бий. Энэ оны 5-р сараас хойш тэдгээр онгоц нийт 11 удаагийн сургуулилтын нислэгт оролцож, Умард Солонгосын стратегийн чухал объектуудад цохилт өгөхийг сургуулилжээ. Сүүлд энэ сарын 7-ны өдөр ийм сургуулилт хийсэн байна.

NBC телевизийн мэдээлснээр, хэрэв АНУ үнэхээр БНАСАУ-д цохилт өгвөл ажиллагаанд хиймэл дагуул, нисгэгчгүй төхөөрөмж, сөнөөгч онгоц болон тагнуулын онгоц ашиглах гэнэ.

БНАСАУ-ын сүүлд явуулсан пуужингийн туршилтыг судлахдаа АНУ-ын тагнуулын алба пуужин хөөргөх талбай, туршилтын төв зэргийн талаарх нарийн мэдээлэл авсан гэж мэдээлж байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Ашхабад - 2017
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан