Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Серена Уильямс охинтой боллоо

  М.Даваадулам 2017-09-02 2530

Америкийн теннисчин Серена Уильямс 35 насандаа үрийн зулай үнэрлэж, охинтой боллоо. Энэ сарын 26-нд 36 нас хүрэх тамирчин бүсгүй АНУ-ын Флорида мужийн эмнэлэгт амаржсан байна. Эх охины хоёрын биеийн байдал сайн байгаа гэнэ.

Эмэгтэй теннисчдын чансааг тэргүүлж явсан Серена Уильямс 2016 онд Reddit вэбсайтыг үндэслэгч Алексис Оганянтай сүй тавьсан юм. Тамирчин бүсгүйд дүү Винус Уильямс болон дасгалжуулагч Патрик Муратоглу нар нь аль хэдийнэ баяр хүргэж, их ажил хүлээж байгаа учир аль болох “хурдан формдоо орохыг” хүссэн байна.

Серена Уильямс 2018 оны 1-р сард л талбайд эргэн гарч, бэлтгэл сургуулилтандаа орно гэж өмнө нь мэдэгдэж байсан юм.

Энэ оны 1-р сард болсон Австралийн нээлттэй тэмцээний өмнөхөн Серена Уильямс хөл хүнд болсон, анхны хүүхдээ хүлээж байгаагаа зарласан юм. Гэхдээ хөл хүнд хэдий ч Австралийн нээлттэй тэмцээнд оролцож, ганцаарчилсан төрөлд Их Дуулгын тэмцээний 23 дахь түрүүгээ авчээ.

Харин Их Дуулгын цувралын Францын нээлттэй тэмцээн, Уимблдон, Америкийн нээлттэй тэмцээнийг өнжсөн.

Серена Уильямсын хувьд Их Дуулгын цувралын дахин нэг тэмцээнд түрүүлснээр, 1960-1975 онуудад Австралийн теннисчин Маргарет Кортын тогтоосон амжилтыг давтах юм. Маргарет Корт карьерынхаа туршид Их Дуулгын 24 тэмцээнд түрүүлжээ.

Корт бол Их Дуулгын цувралд Серена Уильямсаас хамгийн олон удаа түрүүлсэн цорын ганц эмэгтэй теннисчин юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Ашхабад - 2017
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан