Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: 800 тэрбумын концессийн 300 тэрбумыг Засгийн газрын гишүүд авсан нь том хулгай байсан.

  Б.Отгон 2017-09-07 806

Засгийн газарт хариуцлага тооцох цаг болсон. Том хулгай хийх, том худал хэлэхийг намын далбаан дор хаацайлдаг тэр үе өнгөрсөн. Мэргэжлийн Засгийн газар байгуулна гэж амласан ч 65- ийн бүлгээр хэлэлцүүлэхгүй өөр үнэлэмжээр байгуулсан . Тэр томилгооны зэс нь цухуйж огцрох асуудлыг ярьж байна.Сайдууд 800 тэрбумын концессын 300 тэрбумыг нь өөрсдийн хувийн компанидаа авсан. Энэ бол маш том хулгай байсан. Гэтэл бид тойрогтоо нэг цэцэрлэг барих гээд чадахгүй байгаа. 7 хоногийн өмнө сургууль цэцэрлэг эхэллээ. УИХ-ын гишүүдээс хүүхэд сургууль цэцэрлэгт оруулж өгөөч гэсэн хүсэлт маш ихээр ирсэн. Ч. Сайханбилэгийн Дубайд очиж Оюу толгойгоос Монголчуудын хүртэх ашгийг 30 жилээр хойшлуулсныг засаж чадаагүй. 6-7 тэрбумын нөөцтэй Таван толгойн ордын 49 хувийг Хятадад өгөхөөр намын бүлэг дээр оруулж ирсэн. Маш олон алдаа гаргасан. Алдаа гаргасан ч тогтвортой байна гэсэн үг биш. Засгийн газар огцрох цаг болсон

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Ашхабад - 2017
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан