Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

“Ашхабад-2017” наадмын эхний өдөр Монгол тамирчид хүрэл медаль ихэрлүүллээ

  М.Даваадулам 2017-09-16 290

Туркменийн уламжлалт барилдааны эрэгтэйчүүдийн +100 кг жинд найман орны тамирчин өрсөлдсөнөөс эхний тойрогт Монголын тамирчин Гонгорын Пүрэвбаатар Узбекистаны бөх Рахимов Шерзоджоныг 1:0 оноогоор илүүрхэж, хүрэл медалийн болзол хангасан юм.

Мөнгөн медалийн төлөө эзэн орны тамирчин Оразалиев Режепалитай оноолт таарч, 2:0 оноогоор ялагджээ. Ингэснээр “Ашхабад-2017” Азийн танхимын болон тулааны спортын тавдугаар наадмын тэмцээн уралдааны эхний өдөр эх орондоо хоёр дахь медаль авчирлаа.

Гонгорын Пүрэвбаатар нь 1994.04.28-нд мэндэлсэн, 23 настай. Гонгорын Пүрэвбаатар нь 2012 онд кураш бөхийн дэлхийн аварга болж байжээ.


"Ашхабад-2017" наадмын анхны медалийг О.Лхагвахүү эх орондоо авчирлаа

Мөн Туркменийн уламжлалт барилдааны эмэгтэйчүүдийн -58 кг жинд найман орны тамирчин өрсөлдсөнөөс эхний тойрогт Монголын тамирчин Очирпүрэвийн Лхагвахүү эзэн орны бөх Абдырахманова Заринатай таарч, техникийн оноогоор ялж, хүрэл медалийн болзол хангасан юм.

Мөнгөн медалийн төлөө Узбекистаны бөх Дадабоева Гулхуморойтой оноолт таарсан. 2:0 оноогоор манай тамирчин ялагдал хүлээж, хүрэл медаль хүртлээ.

Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газрын харъяа “Сүлд” спорт хорооны тамирчин Очирпүрэвийн Лхагвахүү нь 1998.08.31-нд төрсөн, 29 настай. 160 см өндөртэй, 59 кг жинтэй.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Ашхабад - 2017
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан