Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

“Ашхабад-2017”: Т.Отгонзаяа мөнгөн медалийн төлөө тулалдана

  М.Даваадулам 2017-09-16 1181

Энэ сарын эхээр жюү жицүгийн Ази тивийн аварга болсон ЦЕГ-ын Тусгай ажиллагааны газрын ажилтан, цагдаагийн ахмад Т.Отгонзаяа “Ашхабад-2017”  Азийн танхимын болон тулааны спортын V наадмын жюү жицүгийн эрэгтэйчүүдийн -85 кг жинд өрсөлдөж байна.

1/4 финалд Энэтхэгийн Хосе Сонеттой оноолт таарч, шүүгчийн шийдвэрээр ялалт байгуулсан. Одоо харин мөнгөн медалийн төлөө эзэн орны тамирчин Исханян Вячеславтай тулалдана. Тулаан Монголын цагаар 21:47 цагт болно. Хэрэв 1/2 финалд ялалт байгуулвал Монголын тамирчин алтан медалийн төлөө өрсөлдөх эрх өвөртөлнө.

Энэ сарын 8-10-ны өдрүүдэд Монгол улсад зохион байгуулагдсан жюү жицүгийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний “Мастер-1” ангиллын хөх бүсний 77 кг жинд мөнгөн медаль, мөн ангиллын үнэмлэхүй жинд аваргын алтан медалийн эзэн болжээ.

Улсын дөрвөн удаагийн аварга Т.Отгонзаяа 2015 онд эх орондоо зохиогдсон Кудогийн Азийн цомын аваргаас алтан медаль, 2016 онд БНСУ-д болсон тулааны спортын их наадмын Байлдааны самбо бөхийн төрөлд  алт, ёнмүдо (БНСУ-ын үндэсний спорт) төрөлд хүрэл медаль хүртэж байжээ.   

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Ашхабад - 2017
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан