Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

"Ашхабад-2017": О.Мөнхцэцэг эх орондоо анхны алтан медаль авчирлаа

  М.Даваадулам 2017-09-16 5783

“Ашхабад-2017” Азийн танхимын болон тулааны спортын V наадмыг Монголын баг тамирчид тун амжилттай эхлүүлээд байна. Туркменистаны үндэсний бөхийн төрөлд эмэгтэйчүүдийн +70 кг жинд Монголын бүсгүйчүүд алт, мөнгөн медаль ихэрлүүллээ. О.Мөнхцэцэг – алтан медаль, Г.Сарангоо – мөнгөн медаль тус тус хүртжээ.

Туркменистаны үндэсний бөхийн эмэгтэйчүүдийн +70 кг жинд найман тамирчин өрсөлдсөнөөс О.Мөнхцэцэг 1/4 финалд Ираны бөх Рахими Сайедтай оноолт таарч 2:0 оноогоор илүүрхэж, улмаар хагас финалд эзэн орны бөх Мухаммедова Жахантай оноолт таарчээ. Туркменистаны бөхийг мөн л 2:0 харьцаатай илүүрхэж, алтан медалийн төлөө өрсөлдөх эрх өвөртөлсөн.

Г.Сарангоогийн хувьд эхний тойрогт Индонезийн бөх Ридван Ридха Вахданьятитай оноолт таарч, 2:1 харьцаатай илүүрхсэн. Хагас финалд мөн л эзэн орны бөхтэй оноолт таарсан. Г.Сарангоо өрсөлдөгч бөх Эгембердиева Максудаг 1:0 оноогоор илүүрхэж, алтан медалийн төлөө нутаг нэгтэнтэйгээ өрсөлдөхөөр болжээ.

Финалын барилдаанд Монгол бүсгүйчүүд тунаж, О.Мөнхцэцэг 2:0 харьцаатай илүүрхсэн байна. Ийнхүү Монголын тамирчид эзэн орны бөхчүүдийг илүүрхсээр медалийн буухиагаа амжилттай үргэлжлүүллээ.

Одоогийн байдлаар Монгол улс 1 алт, 1 мөнгө, 2 хүрэл, нийт 4 медаль хүртсэн амжилтаар наадамд оролцож байгаа Ази тивийн 62 орноос 3-рт бичигдэж байна.

Эзэн орны баг тамирчид 8 алт, 4 мөнгө, 8 хүрэл, нийт 20 медаль хүртсэн амжилтаар чансааг тэргүүлж байгаа бол, дэд байранд Тайландын шигшээ 2 алт, 1 мөнгө, 2 хүрэл, нийт 5 медаль хүртсэн амжилтаар тус тус бичигдэж байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Ашхабад - 2017
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан