Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Т.Отгонзаяа хүрэл медаль хүртлээ

  М.Даваадулам 2017-09-16 3921

Энэ сарын эхээр жюү жицүгийн Ази тивийн аварга болсон ЦЕГ-ын Тусгай ажиллагааны газрын ажилтан, цагдаагийн ахмад Т.Отгонзаяа “Ашхабад-2017”  Азийн танхимын болон тулааны спортын V наадмын жюү жицүгийн эрэгтэйчүүдийн -85 кг жинд хүрэл медаль хүртлээ.

1/4 финалд Энэтхэгийн Хосе Сонеттой оноолт таарч, шүүгчийн шийдвэрээр ялалт байгуулсан. Одоо харин мөнгөн медалийн төлөө эзэн орны тамирчин Исханян Вячеславтай тулалдаж, шүүгчийн Туркменистаны тамирчид ялалт заалаа. Тулаан 1 минут 13 секунд үргэлжилсэн юм.  

Энэ сарын 8-10-ны өдрүүдэд Монгол улсад зохион байгуулагдсан жюү жицүгийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний “Мастер-1” ангиллын хөх бүсний 77 кг жинд мөнгөн медаль, мөн ангиллын үнэмлэхүй жинд аваргын алтан медалийн эзэн болжээ.

"Ашхабад-2017" Азийн танхимын болон тулааны спортын V наадмын жюү жицүгийн төрөлд Монголын 11 тамирчин өрсөлдөнө. Жюү жицүгийн тулаан энэ сарын 16-19-нд үргэлжилнэ. 

Улсын дөрвөн удаагийн аварга Т.Отгонзаяа 2015 онд эх орондоо зохиогдсон Кудогийн Азийн цомын аваргаас алтан медаль, 2016 онд БНСУ-д болсон тулааны спортын их наадмын Байлдааны самбо бөхийн төрөлд  алт, ёнмүдо (БНСУ-ын үндэсний спорт) төрөлд хүрэл медаль хүртэж байжээ.   

Одоогийн байдлаар Монгол улс 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл, нийт 5 медаль хүртсэн амжилтаар наадамд оролцож байгаа Ази тивийн 62 орноос 3-рт бичигдэж байна.

Эзэн орны баг тамирчид 9 алт, 5 мөнгө, 8 хүрэл, нийт 22 медаль хүртсэн амжилтаар чансааг тэргүүлж байгаа бол, дэд байранд Тайландын шигшээ 2 алт, 1 мөнгө, 3 хүрэл, нийт 6 медаль хүртсэн амжилтаар тус тус бичигдэж байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан