Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

“АШХАБАД-2017”: СОНИРХОЛТОЙ ТООН МЭДЭЭЛЭЛ

  М.Даваадулам 2017-09-18 1193

“Ашхабад-2017” Азийн танхимын болон тулааны спортын V наадам энэ сарын 16-нд эхэлж, 16-ны өдөр анхны медалийн эзэд (Туркменийн уламжлалт барилдаан, жюү-жицү) тодорсон. Харин албан ёсны нээлтийн ажиллагаа 9-р сарын 17-нд болсон юм.

Хамгийн шигүү суурьшилтай тивийн томоохон спортын наадмын тоон мэдээлэл хүн бүхний анхаарлыг татах нь зүйн хэрэг. Мөн уран бүтээлчид, дэд бүтэц, хоол хүнс, Ази тив болон далай тэнгисийн орнуудын тамирчдыг байрлуулахад чиглэсэн бүтээн байгуулалтын тухай мэдээлэл ч сонирхол татна.

“Ашхабад-2017” наадамтай холбоотой сонирхолтой тоон мэдээлэл:

65 – улс, тэр дундаа Ази тивийн 45 улс болон далайн 19 улс оролцож байна. Мөн Азийн танхимын болон тулааны наадмын түүхэнд анх удаа Азийн Олимпийн зөвлөлийн далбаан доор дүрвэгсдийн баг оролцож буйгаараа онцлогтой.

6000 + – тамирчин “Ашхабад-2017” наадамд оролцож байна.

140,000 – кг хоол хүнс наадмын үргэлжлэх хугацаанд тамирчдын хотхоны гал тогоо бэлтгэнэ.

21 – спортын төрөл “Ашхабад-2017” наадмын хөтөлбөрт багтсан. Тэдгээрийн 4 нь Олимпийн наадмын хөтөлбөрт багтдаг.

12 – өдөр наадам үргэлжилнэ.

347 – удаагийн шагнал гардуулах ажиллагаа болж...

1,844 – медаль гардуулна.

15 – объектод наадмын тэмцээн уралдаан явагдана. Эдгээр объектууд бүгд 1.5 кв.км талбай бүхий Ашхабадын Олимпийн хотхонд байрлах юм. Үүнээс 13 объект нь олон улсын стандартад нийцсэн орчин цагийн дэвшилтэт технологиор тоноглогдсон. Харин 2 объектыг наадамд зориулан шинэчлэн засварлажээ.

45,000 – Ашхабадын олимпийн цэнгэлдэх мөн тооны суудалтай.

700,000 – “Ашхабад-2017” наадмын хүрээнд болох 220 тэмцээн уралдааныг мөн тооны хүн үзэх боломжтой. Тасалбарын үнэ – 7-10 манатын үнэтэй.

7,000 – Наадмын нээлт болон хаалтын ажиллагаанд мөн тооны уран бүтээлч, зохион байгуулагч, сайн дурын гишүүн оролцоно.

8,000 – “Анхны одод” хөтөлбөрийн мөн тооны сайн дурын ажилтнууд 20,000 гаруй ажилтны хамт Азийн танхимын болон тулааны спортын V наадмын зохион байгуулалтад ажиллана.

Фото зураг: МҮОХ, “Ашхабад-2017” вэбсайт

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан