Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

“Ашхабад-2017” наадмын бамбар 500 хоног аялжээ

  М.Даваадулам 2017-09-18 1139

“Ашхабад-2017” наадмын бамбар 500 хоног аялжээ. 2016 оны 5-р сарын 5-ны өдөр орон нутгийн цагаар 17:00 цагт бамбарыг эртний Ниса хотоос мориор аялуулж эхэлсэн байна. Нийт 17 морьтон баатар Туркменистан улсын газар нутгаар 4,573 км зайд наадмын бамбарыг аялуулжээ.

Туркменийн таван муж буюу велаят бүрт бамбар 100 хоног саатсан юм. Анх Ахалын велаятаас бамбар гараагаа эхэлж, Балканы, Дашогузын, Лебапын велаятаар дайрч, Марыйскийн велаятад барианд орсон байна.

Марыйскийн велаятад газрын тосны томоохон орд “Галкыныш”-д бамбарыг асаажээ. Бамбар асаах ажиллагаанд Туркменистаны Ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедов телемостоор холбогдож оролцсон байна.

Гэрийн тулганд асаасан гал нь Туркмен үндэстнүүдийн хувьд элбэг дэлбэг, энхтайван байдлыг бэлгэддэг байна. Тиймээс бамбарыг гэрийн тулганаас асаажээ. Мөн туркменийн үндэсний гэрийн тулганаас бамбар асаасан нь учиртай.

Гэрийн дугуй хэлбэр нь нарыг бэлгэддэг. Харин нар нь Туркменистаны газар нутагт одоогоос олон мянган жилийн өмнө үүссэн одон орон судлалын гүн ухааны үзэлтэй холбоотой юм байна. Үүнийг сүүлд эрдэмтэн судлаачид ч баталсан байдаг гэнэ.

“Ашхабад-2017” наадмын туг, Туркменистаны туг, Азийн Олимпийн зөвлөлийн туг барьсан 17 морьтон цэрэг асаасан бамбар барьсаар Ашхабадын зүг хөдөлж, өчигдөр Олимпийн цэнгэлдэхэд Азийн танхимын болон тулааны спортын V наадмын галыг асаажээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан