Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Ашхабадын “дүүлэн нисч буй шонхор”

  М.Даваадулам 2017-09-18 3930

“Ашхабад-2017” наадамд оролцох тамирчид, сурвалжлах хэвлэл мэдээллийнхэн, уригдсан зочдын хувьд Туркменистанд буух анхны зогсоол нь Ашхабадын нисэх буудал. Туркменчүүд “Дүүлэн нисч буй шонхор” гэж нисэх буудлаа нэрлэдэг байна. Шинэ нисэх буудал ашиглалтад орсноор Туркменистан улс Ази, Европыг холбосон томоохон тээврийн зангилаа болоход нэг алхам ойртож байгааг шинжээчид тэмдэглэжээ.

Туркменистаны нийслэл Ашхабад хотын шинэ нисэх буудал Азийн танхимын болон тулааны спортын V наадам эхлэхээс яг нэг жилийн өмнө буюу 2016 оны 9-р сарын 17-нд ашиглалтад оржээ. 2,3 тэрбум ам.доллараар боссон.

Тэнгэрт дүүлэн нисч буй шонхор шувууг дүрсэлсэн нисэх буудлын байгууламж мөн л Гиннесийн дээд амжилтын номонд бүртгэгджээ.

1,200 га талбай бүхий нисэх буудлын цогцолбор нь тус бүр 3,800 м урттай нислэгийн хоёр зурвастай. Мөн шинэ терминал, диспетчерийн цамхаг, ачааны агуулах, нисэх онгоцны байр, сургалтын болон эмнэлгийн төвтэй.

Гол терминалын барилга дүүлэн нисч буй шонхор шувууны хэлбэртэй. Энэ байгууламж таван давхар, 192 кв.м талбайтай. 53 цахилгаан шат, 41 урсдаг шаттай. Мөн 400 метр урттай травалатортой (урсдаг зам).

Зорчигчдод зориулсан хооллох 27 цэгтэй. Тэдгээрийн 3 нь бизнес ланч-д зориулсан, мөн 120 хүний суудалтай нийтийн хоолны газар бий.

Бүртгэлийн хэсэг рүү ороход бүрэн автоматжуулсан паспортын хяналтын 11 цэг бий. Эдгээр төхөөрөмж таны паспортыг хуурамч эсэхийг шалгаж, мөн зорчигч Туркменистан улсыг орхин гарсныг илтгэх тамга ч дардаг байна.

Зорчигч тээврийн хоёр терминал жилдээ 17 сая хүнд үйлчлэх хүчин чадалтай буюу цагт 2,000 хүнд нэгэн зэрэг үйлчлэх боломжтой юм байна.

Туркменистан улс визийн хатуу бодлоготой. Жилдээ 100,000 жуулчин хүлээн авдаг байна. Харин энэ жил Азийн танхимын болон тулааны спортын V наадам зохион байгуулж байгаатай холбоотой жуулчдын тоо эрс нэмэгджээ.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Ашхабад - 2017
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан