Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Шинжлэх ухааны ажилтны баярын өдөр тохиож байна

  admin 2017-11-24 523

96 жилийн түүхтэй Монгол Улсын шинжлэх ухааны байгууллагын хамт олон энэ долоо хоногт баяраа тэмдэглэж байна. Жил бүрийн 11 сарын сүүлийн долоо хоногт тэмдэглэн өнгөрүүлдэг баярын өдрүүдийн хүрээнд тухайн жилд хийж гүйцэтгэсэн ажлаа дүгнэж цаашид ажиллах зорилтоо дэвшүүлдэг уламжлалтай. Шинжлэх ухааны ажилтны баярын хурлаар шинжлэх ухааны салбарын дэвшил, эрдэмтэн судлаачдын гаргасан шинэ нээлт, ололт амжилтыг нэгтгэн дүгнэж  эрдэм шинжилгээний шилдэг ажилтнаа шагнаж урамшууллаа. Мөн төрийн дээд одон Алтангадасаар салбарын шилдэгүүд энгэрээ мялаалаа.

Мөн баярын хурлын үеэр шинжлэх ухааны ололт амжилт, үр дүн, шинэ технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, оюуны бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах талаар салбарын мэргэжилтнүүд, бодлого боловсруулагчид, бизнес эрхлэгчийн төлөөлөл санаа бодлоо илэрхийлсэн юм.  Шинжлэх ухааны салбарын ажилд санхүүжилт хөрөнгө оруулалт бага байдаг ч эрдэмтэн судлаачдын сэтгэл зүрх хичээл зүтгэлээр салбарын ололт амжилт дэлхийн хөгжилтэй эн тэнцүүхэн байгаа гэдгийг салбарын сайд онцолж байлаа.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан