Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Өвлийн Олимпийн наадамд багтдаг спортын төрлүүд- УРАН ГУЛГАЛТ

  Б.Оюун 2018-02-09 1473

Өвлийн цасан цагаан Олимпийн наадамд багтдаг спортын төрлүүд 

            УРАН ГУЛГАЛТ

            Өвлийн Олимпийн наадмаас хамгийн их үзэгчтэй байдаг, олны анхаарлыг хамгийн их татдаг спортын төрөл бол яах аргагүй УРАН ГУЛГАЛТ-ын төрөл байдаг.

            Уран гулгалтыг Өвлийн Олимпийн наадмын хөтөлбөрт анх 1908 онд багтаажээ. Энэ үед Өвлийн Олимп гэж зохиогддоггүй байсан ч 1908 онд Английн нийслэл Лондон хотод болсон 4-р Олимпийн наадамд спортын нэгэн төрөл болгон багтааж байжээ.    

            Үүнээс хойш уран гулгалтын спорт 12 жилийн дараа 1920 онд дахин Олимпийн хөтөлбөрт багтаж, улмаар 1924 оноос эхлэн явагдаж эхэлсэн анхны Өвлийн Олимпийн наадамд нэгэн төрөл болон багтсан юм.

            Тэгвэл орчин үед уран гулгалтын тэмцээн уралдаан Өвлийн спортын төрлүүдээс хамгийн их үзэгчтэй, дотроо олон төрөлд хуваагдан явагддаг, хамгийн өрсөлдөөнтэй спорт болон хөгжжээ. Тив дэлхийн АШТ-нээс гадна Олимпийн хөтөлбөрт багтсан уран гулгалтын тэмцээнийг эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан, хос, мөн уран сайхны бүжгийн хосын төрөл гэхчлэн ангилан явуулдаг байна. Олимпийн наадамд оролцох эрхийг тухайн тамирчдад ОУОХ-ны шийдвэрээр, тодорхой болзол хангаж оролцуулдаг юм. Мэдээж гол шалгуур нь тив дэлхийн аваргын тэмцээнд үзүүлсэн амжилтаараа Олимпийн наадамд оролцох эрх авдаг.

            Уран гулгалтын спортын төрөлд бүх Олимпийн наадмын нийлбэр дүн байдлаар амжилтаараа 1-рт АНУ-ын баг, 2-р байранд ОХУ, 3-рт хуучин ЗХУ гэж байх үед тив, дэлхий, Олимпийн наадамд ЗХУ-ын нэрэн дор оролцож байсан тухайн үеийн тамирчид ордог байна. Мөн Австри, Их Британи, Швед, Канад, Герман, Норвеги гэхчлэн улс орнуудын тамирчид авсан медаль, үзүүлсэн амжилтаараа жагсдаг бол сүүлийн жилүүдэд Азийн улс орнуудын тамирчид, тэр дундаа Япон, Өмнөд Солонгосын тамирчид өндөр амжилт үзүүлэх болжээ.

            Олимпийн наадамд уран гулгалтын төрөлд оролцон, дээд амжилт үзүүлсэн тамирчид:

            Эмэгтэй ганцаарчилсан төрөл: Соня Хени – Олимпийн 3 удаагийн аварга(1928, 1932, 1936).

Image result for Sonia Heni - The 3-time Olympic champion

            Эрэгтэй ганцаарчилсан төрөл: Йиллис Графстрём -Олимпийн 3 удаагийн аварга(в 1920, 1924 и 1928) , Олимпийн мөнгөн медаль (1932) ;

Евгений Плющенко – Олимпийн 2 алт (2006, 2014), 2 мөнгө (2002, 2010)

Image result for Евгений Плющенко

            Хос уран гулгалтын төрөл: Ирина Роднина, Алексей Уланов;

Image result for Ирина Роднина, Алексей Уланов;

Ирина Роднина, Александр Зайцев (1972, 1976, 1980).

Image result for Ирина Роднина, Александр Зайцев

            Бүжгийн төрөл: Оксана Грищук, Евгений Платов – Олимпийн хоёр удаагийн аварга (1994, 1998) 

Related image

 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Пёнчан-2018
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан