Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

“K-POP WORLD FESTA” хөгжмийн наадам болж байна

  Б.Оюун 2018-02-13 253

Өмнөд Солонгосын Пёнчан хотноо болж байгаа Өвлийн Олимпийн наадмын үеэр зөвхөн спортын уралдаан тэмцээн гэлтгүй мөн урлаг соёлын олон арга хэмжээ болж байна. Өмнөд Солонгост Өвлийн 23-р Олимпийн наадамд зориулсан Солонгосын K-Pop оддын хамтарсан тоглолт болжээ.

Олимпийн наадмын үеэр “К-Pop World Festa” нэртэй соёл урлагийн наадам болж, Солонгосын орчин үеийн хамтлаг дуучид Олимпийн наадам үргэлжлэх хугацаанд 7 хоног бүр нэгдсэн тоглолт хийж байх юм. Эхний хамтарсан попын хамтлаг дуучдын тоглолт Канным Вонжу их сургуулийн дэргэдэх задгай талбайд болжээ. Тоглолт задгай талбай бүхий томоохон тайзнаа болж, энэхүү тоглолтыг хүссэн хүн бүр үзэх боломжтой юм. K-Pop урсгал дэлхийн урлаг соёлын салбарт өөрийн гэсэн орон зайгаа хэдийнэ эзэлж, Солонгосын хамтлаг дуучид эх орондоо төдийгүй, Ази тив, цаашлаад дэлхийд танигддаг болжээ. Тиймээс ч K-Pop-ын хамтлаг дуучдын тоглолтыг үзэж сонирхохоор гадны дотны жуулчид, спортын хөгжөөн дэмжигчид, баг тамирчид зорин ирж байна. Өмнөд Солонгосын тал Пёнчаний Өвлийн Олимпийн наадмын үеэр өөрийн улс орны түүх соёлыг сурталчлан таниулахын зэрэгцээ орчин үеийн урлагийн төлөөлөл болсон K-Pop-ын залуу хамтлаг дуучдаа ч танилцуулах тусгай хөтөлбөр боловсруулаад байгаа юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Пёнчан-2018
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан