Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Өвлийн Олимпийн наадамд багтдаг спортын төрлүүд-ХОККЕЙ

  Б.Оюун 2018-02-13 1091

Өвлийн Олимпийн наадамд багтдаг спортын төрлүүд

ХОККЕЙ

            Хоккейн спорт нь Өвлийн спортын хамгийн өрсөлдөөнтэй, хамгийн их хөгжөөн дэмжигчидтэй спортын нэг юм. Хоккей нь дотроо мөсөн дээрх, зүлгэн дээрх гэхчлэн олон төрөлд хуваагддаг, хоёр баг хоорондоо шайб буюу бөмбөгийг эсрэг багийнхаа хаалганд оруулж оноо авах байдлаар өрсөлддөг спорт юм. Баг тус бүрт нэг хаалгач, мөн хэд хэдэн талбайн тоглогчид багтдаг юм.

            Хоккейн спортын түүх Британийн болон Канадын гэж хоёр хуваагддаг байна. Британийн эх сурвалжаар хоккей гэдэг үг нь “хауки” эсвэл “хоки” гэж үгнээс гаралтай, Дундад зууны үеийн Английн түүхтэй холбогдон, доогуур хэсгээрээ нугарсан саваа модоор бөмбөг хөөж тоглодог байсан тоглоом наадгай гэгддэг байна. Тэгвэл Канадууд мөн энэ спортыг өөрийн түүхтэй холбож, эртний мохауки хэлнээс гаралтай “хогий” буюу өвдөлт гэдэг үгнээс гаралтай тоглоом гэж тооцдог байна. Яагаад өвдөлт гэдэг үгнээс гаралтайг тайлбарлахдаа хоёр баг болон тоглодог энэ тоглоомонд ялагдсан тал нь шийтгүүлдэг байсантай холбоотой гэж үздэг байна. Түүнчлэн франц хэлнээс гаралтай “хоке” буюу нугарсан саваа гэх үгнээс гаралтай тоглоом ч гэж тооцдог юм. Мөн Оросууд ч энэ эртний тоглоомын гарал үүслийг өөрсдийн түүхтэй холбож, эртний Оросын “клюки” гэх тоглоомноос үүсэлтэй гэдэг байна.

Image result for ХОККЕЙ

            Хоккей нь дотроо хэд хэдэн төрөлтэй. Тэгвэл шайбтай хоккейн спортын төрөл анх 1920 оны зуны Олимпийн наадмын хөтөлбөрт багтаж, 1924 оноос эхлэн анхны Өвлийн Олимпийн төрөлд орсон байна. Эмэгтэйчүүдийн шайбтай хоккейн төрөл 1998 оны Японы Нагано хотын Өвлийн Олимпийн наадмаас эхлэн Олимпийн хөтөлбөрт багтжээ.

            Хоккейн спорт Олимпийн хөтөлбөрт багтсанаас хойш оролцсон улс орнуудаас Канад, ЗХУ, ОХУ, АНУ, Швед, Чех зэрэг орны тамирчид хамгийн өндөр амжилт үзүүлсээр иржээ. Анх спортын энэ төрөл Олимпод багтсанаас хойш Канадын баг тамирчид ихэнхдээ тэмцээн уралдаанд тэргүүлж байсан бол сүүлд ЗХУ тэдний гол өрсөлдөгч нь болжээ.

            Өнөөдрийг хүртэл Олимпийн наадмаас хүртсэн медалийнхаа тоогоор Канад улс 13 алт, 5 мөнгө, 2 хүрэл нийтдээ 20 медалиар тэргүүлж араас нь ЗХУ-7 алт, 1 мөнгө, 1 хүрэл нийт 9 медаль, АНУ-ын хоккейн баг 3 алт, 11 мөнгө, 2 хүрэл, нийтдээ 16 медалиар эхний 3 байрыг эзэлж байгаа юм.

Нийт медалийн тоо

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан