Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Өвлийн Олимпийн наадамд багтдаг спортын төрлүүд -СКЕЛЕТОН

  Б.Оюун 2018-02-13 1029

Өвлийн Олимпийн наадамд багтдаг спортын төрлүүд

СКЕЛЕТОН

Өвлийн Олимпийн наадмын бас нэгэн төрөл болох СКЕЛЕТОН-ы талаар танилцуулъя...Скелетон гэдэг нь английн skeleton, Грекийн араг яс, каркас гэсэн үгнээс гаралтай юм. Энэ нь тусгай раманд зангидсан хоёр тулгуур бүхий чаргаар мөсөн замаар хурдтай гулган буух тэмцээн юм. Тэмцээний ялагчийг 2 эсвэл 4 гарааны туршид авсан нийлбэр оноогоор тодруулдаг байна.

Спортын энэ төрлийг Канадын индиан омгийнхоны дунд ихэд тархсан модон дээр хэвтэн уулын уруу гулгадаг байсан “тобогган” гэх тоглоомноос үүдэлтэй гэж тооцдог байна. 1892 онд Английн иргэн Чилд чаргыг металлаар хийсэн нь энэ спортыг хөгжихөд нөлөөлжээ. Мөн түүнчлэн 19-р зууны үед Альпын нуруунд Британийн жуулчид цастай уулнаас чарган дээр бүхэл биеэрээ хэвтэн гулгаж байсан нь скелетоны нэг төрөл болсон гэж тооцогддог байна. Скелетонын спорт болгон гаргаж ирсэн тохиолдол 1905 онд Мюрццушлагед болсон бобслейн тэмцээний үеэр хийсэн үзүүлэх тоглолтоос эхтэй гэж үздэг байна. 1906 онд Австрид анхны скелетоны АШТ болж байжээ.           

Image result for СКЕЛЕТОН

Олимпийн наадмын хөтөлбөрт 1928 онд Санкт-Морицад болсон Олимпод скелетоны төрлийг багтааж байсан ч 1932, 1936 онуудыд болсон дараагийн Олимпоос хасагджээ. Улмаар 1948 онд Санкт-Морицад болсон Өвлийн Олимпийн наадмын хөтөлбөрт дахин багтааж, 2002 оны Солт Лейк Сити-гийн Олимп хүртэл дахин хэсэг хугацаанд хасагджээ. 2002 оноос эхлэн скелетоны төрөлд эмэгтэйчүүд мөн өрсөлдөх болсон байна.

Скелетоны спортын төрөлд АНУ, Их Британи, Канад, ОХУ, Швейцарын тамирчид ихээхэн амжилттай оролцдог байна.

Медалийн тоо

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө