Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Өвлийн Олимпийн наадамд багтдаг спортын төрлүүд-СНОУБОРД

  Б.Оюун 2018-02-13 1236

Өвлийн Олимпийн наадамд багтдаг спортын төрлүүд

СНОУБОРД

            Спорт сонирхогч залуусын дунд хамгийн их сонирхон үздэг Өвлийн спортын төрөл бол яах аргагүй СНОУБОРД юм.

            Сноуборд гэдэг нь английн snow буюу цас, board буюу тавцан гэсэн хоёр үгнээс үүсэлтэй, цастай уулнаас доош сноуборд гэх тавцангаар буух спортын төрөл юм. Сноубордын спорт нь зөвхөн өвлийн спортын төрөл төдийгүй мөн зуны улиралд ч элсэн манхан дундуур сноубордын адил буудаг сэндборд гэх төрөлтэй болжээ.

            Сноубордын тэмцээн уралдаан нь зориуд бэлдсэн зам дээр биш харин уулын уруу бартаатай зам дагуу буудаг, тамирчин гэмтэж бэртэхгүйн тулд толгойны хамгаалалт, үе мөч, гар хөл, нурууны тусгай хамгаалах хэрэгсэл зүүж, өмсч уралдах ёстой юм.

Image result for сноуборд

            Сноубордын тэмцээнийг 1998 оны Японы Наганогийн Олимпоор анх Өвлийн олимпийн төрөл болгон оруулж байжээ.

                Сноубордын түүх 1960-аад оны эхэн үеэс үүсчээ. АНУ-ын Мичиган мужийн Маскигон хотын иргэн Шерман Поппен 1965 онд өөрийн охиндоо зориулан орчин үеийн сноубордтай төстэй зүйл урлан өгч, түүнийгээ снёрфер (snurfer) гэж нэрлэсэн байна. Тэрээр хоёр цаныг хооронд нь холбож, нэг бүтэн зүйл болгосон нь гадна байдлаараа скейтбордтой илүү адилхан ч доороо дугуйгүй байжээ. 1966 оноос эхлэн снёрферыг хүүхдийн тоглоом болгон үйлдвэрлэн худалдаалж эхэлсэн байна. Улмаар снёрферыг сонирхон, хичээллэгсдийн тоо нэмэгдэж, хэлбэрээ бага зэрэг өөрчлөн одоогийн сноуборд бий болжээ.

            Өнөөдөр СНОУБОРД нь дотроо хэд хэдэн төрөлтэй, Өвлийн спортын нэгэн томоохон төрөл болон хөгжжээ.

  • Параллель слалом (PSL) -(2014 оноос Олимпийн хөтөлбөрт багтсан)
  • Параллель аварга слалом (PGS)-(2002 оноос Олимпийн хөтөлбөрт багтсан)
  • Сноуборд-кросс (SBX) -(2006оноос Олимпийн хөтөлбөрт багтсан)
  • Хафпайп (HP) -(1998 оноос Олимпийн хөтөлбөрт багтсан)
  • Слоупстайл (SBS) - (2014оноос Олимпийн хөтөлбөрт багтсан)
  • Биг Эйр (BA) - (2018оноос Олимпийн хөтөлбөрт багтсан)

Мөн СНОУБОРД-ын спортын төрлийн хатуу, чөлөөт буюу фрийстайл, фрирайд, хос сноуборд гэхчлэн ангилдаг байна. Энэ төрлийн спорт Өвлийн спортын төрлүүдээс хамгийн их гэмтэж бэртэх магадлалтай спортын төрөлд багтдаг учраас тамирчдын аюулгүй байдал хамгийн чухлаар тавигддаг байна. Тиймээс СНОУБОРД-ын тамирчид иж бүрэн хамгаалалтын хувцас хэрэглэлтэй байдаг юм.

Image result for фрийстайл,

Image result for фрирайд,

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө