Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Исинбаева хоёр дахь хүүхдээ өлгийдөн авав

  М.Даваадулам 2018-02-14 4947

Олимпийн хоёр удаагийн аварга, ОУОХ-ны Тамирчдын хорооны гишүүн Елена Исинбаева амаржиж, хоёр дахь хүүхдээ өлгийдөн авлаа. Тэрээр Монакод амаржсан, хүүтэй болсон гэх мэдээллийг хувийн дасгалжуулагч Евгений Трофимов өгсөн байна.

“Елена хүүтэй болсон. Монакод 2-р сарын 13-нд амаржсан” гэжээ.

Тулгууртай харайлтын Олимпийн хоёр удаагийн аварга, тив дэлхийн олон удаагийн аварга, дэлхийн дээд амжилтыг олонтаа шинэчлэн тогтоогч Елена Исинбаева 2016 оны 8-р сард тамирчны карьераа өндөрлөж байгаагаа Риогийн олимпийн наадмын үеэр албан ёсоор зарласан. Олон улсын хөнгөн атлетикийн холбооны шийдвэрээр Елена Исинбаеваг Риогийн олимпийн наадамд оролцуулахыг хориглосон. Риогийн олимпийн наадамд Оросын  хөнгөн атлетикчдийг сэргээшийн асуудлаас үүдэн багаар нь оролцуулаагүй юм.

Елена Исинбаева болон жад шидэлтийн тамирчин Никита Петинов нар 2014 онд охинтой болсон. Охиноо Ева гэж нэрлэжээ. Одоогоор шинээр мэндэлсэн хүүдээ нэр хайрлаж амжаагүй байгаа гэнэ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө