Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Германы шигшээ баг Өвлийн олимпийн наадмын түүхэнд 3 дахь удаагаа хагас шигшээд шалгарлаа

  admin 2018-02-22 2037

Шайбтай хоккейн эрэгтэйчүүдийн хагас шигшээд өрсөлдөх багийн нэрс бүрэн тодорлоо. Хагас шигшээд Чех, Канад болон Оросын олимпийн шигшээ багууд шалгарч үлдээд байсан бол сүүлийн эрхийг Германы шигшээ баг авлаа. Германы шигшээ баг дунд шөвөгт олимпийн хошой аварга хүчирхэг Шведийн багийг нэмэлт цагт буулгаж авснаар түүхэндээ 3 дахь удаагаа олимпийн наадмын хагас шигшээд шалгарч байна.

undefined

Германы шигшээ баг 1932, 1976 оны олимпийн наадамд хагас шигшээд шалгарч хүрэл медаль хүртэж байсан. Тэгвэл шинэ мянганд анх удаагаа олимпийн наадмын хагас шигшээд шалгарч байна. Германы шигшээ олимпийн С хэсэгт Скандиновын хойгийн Швед, Финланд, Норвегийн шигшээ багуудтай багтаж 3-р гарч плэй-оффын тоглолт хийсэн. Плэй-оффт Швейцарыг нэмэлт цагт буулгаж авсан бол дунд шөвөгт Шведийн хүчирхэг багийг мөн нэмэлт цаг буулгаж авсан. Тэдний дараагийн өрсөлдөгчид нь олимпийн наадмын гол фаворитуудын нэг Канадын шигшээ баг байх юм. 

Монголын үндэсний олимпийн хороо 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө