Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Солонгосчууд тэшүүрийн спортын тамирчдаа ёсзүйгүй аашилсанд зэмлэж байна

  Б.Оюун 2018-02-24 12877

СОЛОНГОСЧУУД ТЭШҮҮРИЙН СПОРТЫН ТАМИРЧДАА ЁСЗҮЙГҮЙ ААШИЛСАНД ЗЭМЛЭЖ БАЙНА

Пёнчаний Өвлийн Олимпийн наадамд тэшүүрийн багийн төрөлд өрсөлдсөн Өмнөд Солонгосын баг тамирчдад улсынх нь хөгжөөн дэмжигчид урам нь хугарчээ. Өмнөд Солонгосын бараг хагас сая гаруй хөгжөөн дэмжигчид тэшүүрийн багийн төрөлд өрсөлдсөн тамирчдаа ёсзүйгүй авирлаж, багийнхаа нөхрийг илтэд гадуурхсан байдал гаргасанд нь таагүй хандсан байна.

Тэшүүрийн багийн тэмцээнд өрсөлдсөн Өмнөд Солонгосын тамирчин Ким Бо Рым болон Пак Чи У нарыг хөгжөөн дэмжигчид талбай дээр багийнхаа хамтрагч Но Сон Ёныг илтэд дээрэлхэн гадуурхаж, тамирчдад баймгүй бүдүүлэг ааш авир гаргасанд буруутгаж байгаа юм.

Багийн тэмцээний үеэр Ким Бо Рым болон Пак Чи У нар талбай дээр унаснаас тэднээс 4 секундээр хоцорсон багийнхаа тамирчныг хүлээлгүйгээр шууд орхин явсныг шүүмжилж байна. Тэшүүрийн багийн тэмцээн уралдаанд нэг багийн тамирчдын амжилтыг хамгийн сүүлд барианд орсон тамирчны цагаар хэмждэг учраас хоёр тамирчин нэгнээ орхин хурдаллаа ч тэдний амжилт ард хоцорсон тамирчны үзүүлэлтээр хэмжигдэх учраас багийн нөхрөө хаясан хоёр тамирчныг буруутгахаас аргагүй болжээ.

Тэмцээний дараа ч гэсэн хоёр тамирчин багийн азгүй хамтрагчаа орхин, тэмцээний талбараас явжээ. Багийнхаа нөхдийн амжилтыг хойш татаж, талбай дээр унасан Но Сон Ён талбайн гадуурх сандал дээр ганцаараа нүдэндээ нулимстай хоцорсон байна. Багийнхандаа хаягдсан хөөрхий тамирчныг Голландын дасгалжуулагч Боб де Йонг очин тайвшруулсан нь тэмцээнийг үзэж байсан хөгжөөн дэмжигчдийн анхаарлаас гараагүй байна. Тиймээс Өмнөд Солонгосын хөгжөөн дэмжигчид багийн нөхрөө хаяж, ёсзүйгүй аашилсан хоёр тамирчныг буруутган, тэднийг багийн эв нэгдлийг харуулахын оронд нэгнээ гадуурхсан таагүй үйлдэл гаргасанд нь эгдүүцэн бухимджээ.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө