Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Эх орончдын өдөрт зориулсан хүчит бөхийн барилдааны түрүү бөх 3 сая төгрөгийн эзэн болно

  admin 2018-03-01 1824

Эх орончдын өдөрт зориулсан Улс аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан эхэллээ. ТВ5 телевиз энэ барилдааныг эх орон даяар шууд дамжуулан үзүүлж байна. Бид анх удаагаа удаашруулалтын шинэ програмыг Үндэсний бөхийн барилдаан дээр туршин үзүүлэх гэж байна. Энэ программ нь барилдааныг 4 талаас 4 камерын тусгалаар үзүүлэх юм. Нэг ёсондоо маргаантай барилдааныг 4 талаас нь удаашруулж үзүүлнэ гэсэн үг юм.  

Нохой жилийн анхны барилдаанд улсын арслан П.Бүрэнтөгс, Н.Батсуурь, Ц.Содномдорж, Р.Пүрэвдагва, гарьд Ж.Бат-Эрдэнэ, харцага Ш.Уламбаяр, Т.Баасанхүү, Б.Бат-Өлзий, Х.Гантулга, начин Ч.Баянмөнх, Б.Сангисүрэн зэрэг бөхчүүд цолтнууд зодоглохоор бүртгүүлсэн байна. Энэ барилдаанд улсын аварга, заанаас бусад цолтой зодоглож байгаа юм. Тус барилдааны түрүү бөх гурав, үзүүр хоёр, их шөвөгт үлдсэн бөхийг нэг сая төгрөгөөр шагнах юм байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө