Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

БНСУ-ын Ерөнхийлөгч “Пёнчан-2018” Паралимпийн наадмыг нээв

  М.Даваадулам 2018-03-09 1315

БНСУ-ын Ерөнхийлөгч Мун Жэ Ин “Пёнчан-2018” өвлийн Паралимпийн наадмыг нээснийг албан ёсоор зарлалаа. “Пёнчан-2018” өвлийн олимп болон паралимпийн наадмын нээлт, хаалтын ажиллагааг зохион байгуулахад зориулсан барьсан олимпийн цэнгэлдэхэд нээлтийн ажиллагаа ёслол төгөлдөр болж өнгөрлөө.

10 хоног үргэлжлэх наадмын хүрээнд биатлон, уулын цана, гүйлтийн цана, сноуборд, следж-хоккей, тэргэнцэртэй кёрлинг гэсэн спортын 6 төрөлд 80 багц медалийн эзэд тодорно. Хамгийн олон буюу 49 улс орны тамирчид оролцох бөгөөд Гүрж, Тажикистан, БНАСАУ-ын тамирчид анх удаа Паралимпийн дэвжээнээ өрсөлдөх юм.

Сноубордын спортын төрлийг анх удаа тусад нь Паралимпийн наадмын хөтөлбөрт багтаасан. Сочигийн өвлийн паралимпийн наадамд сноубордын кросс ангиллын уралдааныг уулын цанын төрөлд багтааж байжээ. Пёнчанд сноубордын төрөлд ирэх 10 хоногийн туршид слалом, борд-кросс ангиллуудад 10 багц медалийн эзэд тодорно.

БНСУ анх удаа өвлийн Паралимпийн наадмыг зохион байгуулж байгаа. 1988 онд нийслэл Сөүл хотноо зуны Паралимпийн наадам болж байсан. Пёнчан хот гурав дахь удаагийн шалгаруулалтаар өвлийн олимп, паралимпийн наадмыг зохион байгуулах эрх авсан. Гурван саналын зөрүүтэйгээр 2010 оны өвлийн наадмыг зохион байгуулах эрхийг Канадын Ванкувер хотод, дөрвөн саналын зөрүүтэйгээр 2014 оны өвлийн наадмыг зохион байгуулах эрхийг Оросын Сочи хотод тус тус алджээ.

Өвлийн паралимпийн наадмыг 1976 оноос зохион байгуулж байгаа. 1992 оноос эхлэн өвлийн олимпийн наадам зохион байгуулсан хот өвлийн паралимпийн наадмыг мөн хүлээн авах болжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан