Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ОУХМ Б.Ганболд өнөөдөр эхний гараандаа гарна

  admin 2018-03-12 1225

Өнгөрсөн баасан гарагт БНСУ-ын Пёнчан хотноо өвлийн XII паралимпийн наадам хөшгөө нээсэн билээ. Энэ удаагийн паралимпид Монгол улсаа төлөөлөн ОУХМ Б.Ганболд цанын 1 км, 10 км болон 20 км-н зайд , энэ сарын 12, 14, 17-ны өдрүүдэд өрсөлдөх хуваарьтай байна. ОУХМ Б.Ганболд нь паралимпийн наадамд оролцох эрхээ өнгөрсөн онд Германы Финстрау хотноо зохион байгуулагдсан ДАШТ-нд 9-р байранд шалгарч авсан.

Монгол улсад 1989 оноос хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спортын асуудлыг хариуцсан төрийн бус байгууллага байгуулагдаж улмаар 1997 онд Монголын паралимпийн хороо байгуулагдсан түүхтэй. Ингээд 3 жилийн дараа буюу 2000 онд Монгол улсын паралимпийн хороо Олон Улсын паралимпийн хорооны гишүүнээр элсэж баг тамирчдаа паралимпод оролцуулж эхэлсэн байдаг.

Анх 2000 оны Австрали улсын Сидней хотноо болсон зуны паралимпийн наадам тамирчдаа оролцуулж байсан аж. Харин өвлийн паралимпийн наадамд анх 2006 онд Италийн Турин хотноо болсон IX наадамд Н.Сүхбаатар анхны мөрөө гаргасан билээ. Түүнээс хойш Монгол улс 4 дэх өвлийн паралимпийн наадамдаа баг тамирчдаа оролцуулах гэж байна. Өнгөрсөн хугацаанд Н.Сүхбаатар 2 удаа оролцсон бол Б.Ганболд мөн 2 дахь удаагаа оролцож байна.

Монгол улс өвлийн паралимпийн наадамд:

- "Турин-2006" өвлийн IX паралимпийн наадамд Н.Сүхбаатар гүйлтийн цанын төрөлд

- "Ванкувер-2018" өвлийн X паралимпийн наадамд Н.Сүхбаатар, Э.Зориг хоёул гүйлтийн цанын төрөлд

- "Сочи-2014" өвлийн XI паралимпийн наадамд Б.Ганболд гүйлтийн цанын төрөлд

- "Пёнчан-2018" өвлийн XII паралимпийн наадамд Б.Ганболд гүйлтийн цанын төрөлд оролцож байгаа юм. 

 

Монголын үндэсний олимпийн хороо 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө