Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Хөвсгөлчүүд жагсаал хийж, шаардлага хүргүүллээ

  admin 2018-03-20 1854

 Өнгөрсөн 7 хоногт Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сум, Нүүрстэй аманд Блэк рок гэх компани 860 га газарт 30 жилийн хугацаатайгаар  хууль бус олборлолт явуулах гэж байна гэсэн мэдээлэл гарч, нутгийн иргэдийн эсэргүүцэл, хөдөлгөөнүүд өрнөж эхэлжээ. Улмаар өнгөрсөн амралтын өдрүүдэд нутгийн иргэд болон УУХ ТББ-ынхан хамтран аймгийн төв талбай болон олборлолт явуулах талбай дээр очин жагслаа.

Талбай дээр жагссан иргэд Мөрөн хотоос 20 орчим км-т үйл ажиллагаагаа явуулахад бэлэн болсон Блэк рок гэх компанийн талбай руу очиж мөн жагсаал хийлээ.  Блэк рок компанид хууль бус үйл ажиллагаагаа зогсоож, кэмпээ буулгахыг шаардсан юм. 2008 онд энэ талбайд хайгуул хийх зөвшөөрөл өгөхдөө  ИХ-аар хэлэлцүүлээгүй байна. Улмаар тус компани 2017 онд ашглалтын лиценз авснаасаа хойш өнөөдөр олборлолт явуулахад бэлэн болох хүртлээ байгаль орчны нөлөөлийн үнэлгээ хийлгээгүй , түүнд холбогдох бичиг баримт ч бүрдүүлээгүй гэнэ.

Хэдийгээр тус компани 3 хоногийн дотор кэмпээ буулгана гэж мэдэгдсэн. Харин нутгийн иргэд Блак рок компаний авсан лицензийг цуцлахыг шаардаж байна. Хэрвээ энд ашиглалт явуулбал Дэлгэрмөрөний урсацад нөлөөлнө. Хөвсгөлийн тайгаас эх авсан Дэлгэрмөрөн бол  Монголын газар тариалангийн бүс нутгийн гол тэжээл  болсон  Сэлэнгэ мөрний гол цутгал бүрдүүлэгч эх нь билээ. Мөн бүс нутгийнхаа эко системд онцгой үүрэг гүйцэтгэдэг Эрчимийн нурууны экологид нөлөөлөх учраас уурхай орж болохгүй гэж нутгийн иргэд үзэж байна. 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө