Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 8 баг бүрэн тоноглосон автомашинтай боллоо

  admin 2018-03-20 908

Уул уурхай салбар хөгжсөнӨмнөговь аймгийн хэмжээнд зам тээврийн осол буурахгүй байна.  Нүүрс тээвэрлэдэг замд тоосжилт их байдаг учраас мөргөлдөх, осол гарах нь элбэг байгааг цагдаагийн газраас мэдээлэлж байна. Осол гарсан дуудлагын дагуу түргэн шуурхай очих, иргэдийн амгалан тайван байдлыг хангах зорилгоор Даланзадгад сумын 8 багт бүрэн тоноглосон автомашинтай болжээ.

Уул уурхайн салбарыг дагаж хүн амын өсөлт нэмэгдэхийн зэрэгцээ гэмт хэргийн гаралт ихсэх хандлага ажиглагддаг байна. Өмнөговь аймгийн хэмжээнд нүүрс тээвэрлэдэг замд  зам тээврийн осол, ахуйн хүрээнд архидан согтуурсны улмаас үйлдэгдэхгэмт хэргийн гаралт өндөр гардаг болохыг цагдаагийн алба хаагчид хэлж байлаа. Эдгээр гэмт хэргийн дуудлагад жижүүрийн ганц машин хүрэлцдэггүй учраас өнгөрсөн онд тус аймгийн Даланзадгад сумын 8 багт бүрэн тоноглосон 135 сая төгрөгөөр хөдөлгөөнт эргүүлийн машин өгсөн байна. Баг бүр хөдөлгөөнт эргүүлийн машинтай болсноор гэмт хэргийн илрүүлэлт болон гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх боломжтой болжээ.

 Аймгийн цагдаагийн газарт дунджаар 30-40 дуудлага ирдэг байна. Дуудлага бүрт түргэн шуурхай очиж, болзошгүй аюулаас иргэдийг хамгаалах, гэмт этгээдийг түргэн шуурхай илрүүлэхэд бүрэн тоноглосон автомашин чухал үүрэг гүйцэтгэж байгааг цагдаагийн алба хаагчид хэлж байлаа.

Аймгийн засаг даргын зүгээс иргэдийн амгалан тайван байдлын төлөө ажилладаг цагдаагийн байгууллагад 2017 онд 600 орчим сая төгрөгийн дэмжлэг үзүүлжээ. Тухайлбал 198 сая төгрөгийг 30 олон нийтийн цагдаагийн цалин хөлс, хувцас, зардалд зарцуулсан байна. Мөн аймгийн цагдаагийн газар иргэдийг хүлээж авах танхимыг байгуулж, цагдаагийн байгууллагаар үйлчлүүлж байгаа иргэдийг тав тухтай орчинд төрийн үйлчилгээг хүртээмжтэй авах боломжийг бүрдүүлжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан