Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

МУ-ын хурц арслан Г.Дэмүүл агсны нэрэмжит барилдаан боллоо

  admin 2018-03-21 1241

 21 настайдаа сумандаа барилдан түрүүлж сумын заан цол авч байсан Г.Дэмүүл заан 1957 онд Дундговь аймгийн баяр наадамд барилдан “Дэнж нь булгичихгүй бол Дэмүүл хүү хазайхгүй ээ” хэмээн аархаж барилдан Ш.Доржтовуу начинг орхин түрүүлж аймгийн арслан цол авч байсан гэдэг. Дараа нь аймгийнхаа баяр наадамд удаа дараа түрүүлэн 1969 онд найм давж түүнтэй барилдах байсан Ж.Мөнхбат, Х.Баянмөнх нар хоёр цаг 18 минут барилдсан учир хасагдахад Г.Дэмүүлийг түрүүлсэн гэж тооцож 34 насандаа Монгол Улсын арслан цол авсан гэдэг. Өмнөговь нутгийн уран мэхт бөхөөрөө бахархах, түүн шиг олон сайхан бөхчүүдийг төрүүлэх бэлгэдлийг бодож Өмнөговьчууд хурц арслангийхаа барилдааныг ийнхүү уламжлал болгон хийсээр иржээ. Өнгөрсөн жилүүдэд Улаанбаатар хотноо аймаг цэргийн цолтой бөхчүүдийн барилдааныг зохион байгуулдаг байсан бол энэ жилээс Өмнөговь аймагтаа зохион байгуулдаг болж улс аймгаг цэргийн цолтой 128 бөхийн барилдааныг явуулдаг болж байгаагаараа онцлогтой юм.

МУ-ын хурц арслан Гомбо-Аюушийн Дэмүүл агсны нэрэмжит барилдаанд хүндэтгэл үзүүлж улсын цолтой 10 гаруй бөхчүүд говь нутгийн торгон ногоон дэвжээнээ зодоглолоо. Өмнөговь аймгийн үндэсний бөхийн холбоо, Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын тамгын газар хамтран ирэх жилүүдэд илүү өргөн цар хүрээг хамруулан зохион байгуулж байхаар зорьж байна.

Ийнхүү Монгол улсын хурц арслан Дэмүүл агсны нэрэмжит улс аймгийн цолтой 128 бөхийн барилдаан өргөн дэлгэр боллоо. Цаашид энэхүү барилдааныг жил бүр уламжлал болгон зохион байгуулах зорилт тавиад байна.

 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан