Туркийн Анталья хотод жүдо бөхийн гранпри тэмцээн өнөөдөр эхэлнэ. Тус тэмцээнд 52 орны 344 тамирчин оролцохоо мэдүүлсэн бол манайхаас зөвхөн эрэгтэйчүүдийн ангилалд Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр тэргүүтэй найман жүдоч хүч үзэхээр мэдүүлжээ.
Тодруулбал, тэмцээний 60 кг-ын жинд Д.Амартүвшин, ОУХМ Ж.Амарболд, 66 кг-д Г.Хэрлэн, 73 кг-д Ц.Цогтбаатар, Н.Хадбаатар, 90 кг-д Г.Алтанбагана, 100 кг-д Л.Отгонбаатар, +100 кг-д Н.Түвшинбаяр нар барилдах юм. Тэмцээн хөнгөн жингээр эхэлж, ням гарагт өндөрлөх юм байна.