Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Дархан аварга Ж.Мөнхбат таалал төгслөө

  admin 2018-04-09 18211

Монгол түмний хайртай аварга Жигжидийн Мөнхбат өнөөдөр таалал төгсч бурханы оронд заларлаа. Эдүгээгээс 50 жилийн өмнө дэлхийн аваргын анхны медалийг хүртэж байсан билээ.  Тэрээр Энэтхэгийн Шинэ Дели хотноо 1967 оны арваннэгдүгээр сарын 12-14-нд болсон бөхийн чөлөөт барилдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 87 кг-ын жинд зодоглохдоо 1965 оны дэлхийн аваргын тавдугаар байрын шагналт, 1967 оны Пан Америкийн наадмын аварга, АНУ-ын бөх Б.Баухманд оноогоор ялагдсан ч Шведийн бөх А.Антонсонийг 3 минут, 30 секундэд цэвэр, ХБНГУ-ын бөх Ю.Иоллыг 8 минут, 30 секундэд мөн цэвэр ялж хүрэл медаль хүртсэн түүхтэй.

Энэ хүрэл медаль Монголчуудын хувьд дэлхийн дэвжээнээс хүртсэн бүх медалийн ууган медаль гэдгээрээ спортын түүхэнд тод бичигдэн үлдсэн түүх билээ.

Жигжидийн Мөнхбат аварга үндэсний их баяр наадамд 6 удаа (1963-1967, 1974) түрүүлсэн. 1963 онд улсын арслан У.Мижиддоржийг орхин түрүүлж улсын арслан цол хүртсэн. 1964, 1965 онуудад Бээжин аварга, Баянмөнх нарыг арслан заан цолтой байхад нь орхин түрүүлж улсын аварга цол хүртсэн. 1966, 1967 онуудад дархан аварга Д.Дамдин, Дархан аварга Х.Баянмөнх нарыг орхин түрүүлсэн. 1974 онд дархан аварга Х.Баянмөнхийг орхин сүүлчийн удаа түрүүлсэн. Анхны цагаан сарын барилдаанд 1963 онд түрүүлсэн. Цагаан сарын барилдаанд нийтдээ 6 удаа түрүүлж бүх бөхчүүдээс 3-т орох амжилт үзүүлжээ.  Улсын их баяр наадамдаа нийт 23 удаа шөвгөрч мөн л 3-т орох амжилт үзүүлсэн дархлагдсан аварга билээ.

“Цайны зам” төслийн хүрээнд Монгол Улсыг дамжин өнгөрөх жуулчдын тоо нэмэгдэж буй нь аялал жуулчлалыг хөгжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх, хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал нөлөө үзүүлж байна гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө