Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Дархан аварга Ж.Мөнхбатыг маргааш сүүлчийн замд нь үднэ

  Ч.Доржбат 2018-04-12 6623

Монгол Улсын Гавьяат Тамирчин, Хөдөлмөрийн баатар, үндэсний бөхийн Дархан аварга, Олимпын мөнгөн медальт Жигжидийн Мөнхбат 2018 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдөр 76 насандаа өвчний улмаас таалал төгссөн билээ. Их аварыг энэ сарын 13 буюу Баасан гарагт нутаглуулахаар болжээ.  Үүнтэй холбогдуулан МУ-ын ЗГХЭГ-ын дарга болон Боловрол соёл шинжлэх ухааны сайдын тушаалаар Дархан  аваргын оршуулгын ёслолыг зохион байгуулах ажлын хэсэг байгуулжээ. Ажлын хэсгийн ахлагчаар БСШУСЯ-ны Биеийн тамир, Спортын бодлогын газрын дарга Х.Чинбат ахалж, ажлын хэсгийн бүрэлдэхүүнд  БТСГ, МҮБХ, МҮОХ, МЧБХ, Төв аймгийн нутгийн зөвлөл багтсан байна.  Монголын ард түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн дархан аварга Ж.Мөнхбатыг сүүлчийн замд үдэх ёслол өглөө 06 цагт Спортын төв ордонд болно. Энэ ёслолыг ТВ5 телевиз, TV5 Mongolia фэйж хуудсаар эх орон даяар шууд дамжуулан үзүүлнэ. Их аваргыг Алтан өлгийд нутаглуулах юм байна. 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө