Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн хэн болох талаар маргаан үргэлжилсээр байна

  Ч.Доржбат 2018-04-12 5022

Монголын Үндэсний Бөхийн Холбооны тэргүүн хэн болох нь тодорхойгүй хэвээр байна. Нэг талаас 2018 оны гуравдугаар сард болсон "Их эе" хуралдаанаар байгуулагдаж Дархан аварга Б.Бат-Эрдэний тэргүүлж буй холбоо нөгөө талаас Л.Чинбатаар тэргүүлүүлсэн холбооныхон аль аль нь өөрсдийгөө хууль ёсны холбоо хэмээн мэдээлэл тарааж байгаа юм. 

Өнөөдөр Дархан аварга Б.Бат-Эрдэнийн тэргүүлж буй холбооноос хэвлэлийн бага хурал зарлаж "МҮБХ-ны Тэргүүнээр Л.Чинбатыг сонгосныг гурван шатны шүүхээр баталгаажуулсан гэдэг нь ор үндэсгүй худлаа" хэмээн мэдэгдсэн юм.  Хэвлэлийн хурлын өмнө тэд хэлэхдээ Монгол бөхийн ноён оргилын нэг Дархан аварга  Жигжидийн Мөнхбат  бурхны оронд заларсан энэ үед хэвлэлийн хурал хийх болсондоо харамсаж байна гэдгээ хэллээ. Гэхдээ аргагүй байдал үүсээд байгаа учраас хэвлэл мэдээллийн байгууллагад хандаж байгаагаа хэллээ.  Учир нь өчигдөр “Монгол HD” телевизийн байранд хэсэг бөхчүүдийг Л.Чинбат  цуглуулж, хурал хийж, Би Бөхийн холбооны тэргүүн болсон. Оюуны өмчийн газраас тамга, гэрчилгээ өгсөн.” Тиймээс хуулийн дагуу тамга тэмдэг байгаа учраас ирэх бямба гаригт Бөхийн өргөөнд дайрч орно. Үүнд хамгаалалтын баг ажиллана.” гэсэн мэдээллийг бөхчүүдэд өгчээ. 

Мөн Л.Чинбат нь хэсэг бүлэг бөхчүүдийг цуглуулан хийсэн хурлынхаа үеэр Бид Бөхийн холбоо, Бөхийн өргөөг авах юм бол бөхийн бай шагналыг нэмж, бөхчүүдийг цалинтай болгох зэрэг болзол тавьж, тэднээр гарын үсэг зуруулан авч үлдсэн гэж мэдээллээ.  Эмх замбараагүй байдал үүсэхээс урьдчилан сэргийлээд Цагдаагийн ерөнхий газар болон Шүүхийн байгууллагууд, Прокурорын газарт бүгдэд нь хандахаа тэд мэдэгдэж байна. Мөн Бөхийн холбооны тамга гэрчилгээг гаргаж Чинбатад өгсөн Оюуны өмч, Улсын бүртгэлийн газрыг хуулийн байгууллагад шалгуулахаар хандсан байна.

 Ингээд хэвлэлийн хурал өндөрлөх үеэр Дархан Аварга Х.Баянмөнх, Л.Чинбатын тэргүүлж буй бөхийн холбооны Цэцдийн зөвлөлийн тэргүүлэгч гишүүн М.Хүдэрбаатар нар ирж мэдээлэл хийлээ. Тэд "Шүүхээс хурал зохион байгуулж болохгүй гэсэн захирамж гаргасан байхад гуравдугаар сарын 24-нд хурал зохион байгуулсан нь хууль бус. Мөн гуравдугаар сарын 14-нөөс хойш тамга тэмдэг хэрэглэж болохгүй гэсэн шүүхийн захирамж ч байгаа. Гурван шатны шүүхийн шийдвэр яг одоо миний гарт байна. Баянзүрх дүүргийн шүүхийн шийдвэр, Нийслэлийн шүүхийн шийдвэр, Улсын дээд шүүхийн шийдвэр гээд гурвуулаа байхад яагаад шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа юм бэ. Та бүхэн үнэхээр албан ёсных юм бол бидэнтэй ирээд уулзаад, мэтгэлц гэж албан ёсоор хэлмээр байна" гэв.

 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан