Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний цом Монголд ирлээ

  Г.Бадамлянхуа 2018-04-23 1456

Хөлбөмбөгийн ДАШТ-ий "Алтан дагина" цом Монгол Улсад анх удаа айлчилж байгаа юм. 6.1 кг жинтэй, 36.8 см өндөртэй, 18 каратын таван кг алт орсон энэхүү цомд ДАШТ-д түрүүлсэн хөлбөмбөгчин, эсвэл улсын ерөнхийлөгч л гар хүрэх эрхтэй байдаг. 

Хөл бөмбөгийн дэлхийн аваргын “Алтан цом” 2006 оноос хойш дэлхийн улс орнуудаар аялж эхэлсэн. Үүнээс хойш 12 жилийн дараа аваргын цом Монгол улсад анх удаа заларч, түүхэн үйл явдал тохиож байна. Цомыг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаас өглөөний 10 цагт тосч аван хөл бөмбөгийн ногоон талбайд залсан юм. “Алтан дагина” хэмээн нэрлэгддэг энэ цомонд дэлхийн аваргаар шалгарсан баг тамирчид, мөн тухайн улсын төрийн тэргүүн л гар хүрдэг байна. Цом хөл бөмбөгийн ногоон талбайд залрах үеэр манай улсын урлаг, соёлын одод, хөл бөмбөгийн үндэсний шигшээ багийн тамирчид хүндэтгэлтэйгээр угтаж авсан юм. Монгол улсын ерөнхийлөгч Х. Баттулга аваргын “алтан цом”-нд гарч хүрч, “Алтан дагина манай улсад буухиалснаар  Монголын баг тамирчид, хүүхэд залууст урам өгч, амжилт дуудсан томоохон үйл явдал тохиож байна” хэмээсэн юм.

Дэлхийн аваргын цомын зохиомж, хийцийг 1974 онд гаргажээ. 6,1 кг жинтэй, орой дээрээ дэлхийн бөмбөрцөг барьсан 2 хүний дүрс бүхий энэ цом ФИФА-ийн эзэмшилд хадгалагддаг байна. Энэ цомыг Монгол улсад авч ирэхэд хөл бөмбөг сонирхогч, дуучин Г. Ганхүү гар бие оролцжээ.

Хөлбөмбөгийн дэлхийн аваргын цомын аялал 9-р сард ОХУ-аас эхэлсэн. Аялал 2018 оны 6-р сард дуусах юм. 9 сарын хугацаанд зургаан тивийн 50 гаруй улсаар дамжин, 126,000 км аялах юм. Дэлхийн аваргын тэмцээн хойд хөршид 6-р сарын 14-өөс 7-р сарын 15-ны хооронд болох юм.

Badamlyanhua Ganzorig-н зураг.

 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан