Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

5-р сарын 5-ны Бямба гарагт бөхчүүдийн их хурал болно

  Ч.Доржбат 2018-04-23 1785

Бөхчүүд хоёр тал болон маргалдаж, үүний эцэст хоёр тал учраа олсон билээ. Тэгвэл хоёр тал болоод байгаа бөхчүүд 5 сарын 5-нд их хурлаа хийж шинэ тэргүүнээ сонгох юм байна.

Монголын үндэсний бөхийн холбоо хоёр хуваагдаж, маргаан үүсгээд байсан тэд өчигдөр дахин хуралдаж, “Их Эе” хурлыг зохион байгуулах ажлын комисс байгуулах саналд нэгджээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс бөхийн холбоог яаралтай учраа олох, маргаанаа эцэслэх чиглэл өгөөд байсан юм. Тиймээс “Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбат тэргүүтэй Дархан аварга Х.Баянмөнх, улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ, улсын заан Б.Сайнбаяр, Ц.Магалжав, улсын начин Ц.Дуламсүрэн нарын бүрэлдэхүүнтэй ажлын комисс байгуулахаар болжээ.

Монголын үндэсний бөхийн холбоо Л.Чинбат, Б.Бат-Эрдэнэ гэсэн хоёр даргатай байсан бол тэд хоёулаа МҮБХ-ны даргаас нэрээ татаж, “Их Эе” хурлаа дахин хийхээр болсон байна. Тиймээс Дархан аварга Х.Баянмөнхөөр ахлуулсан ажлын хэсэг байгуулж, “Их Эе” хурлаа зохион байгуулах, товлох, зохион байгуулах комиссоор ажиллах юм байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс тавдугаар сард багтаан бөхийн холбоо маргаанаа цэгцэл, үгүй бол Бөхий өргөөг улсын өмчид авна гэдгээ мэдэгдээд байгаа юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан